Land Cruiser 250
эхлэх үнэ: 236,800,000₮
Land Cruiser 300
эхлэх үнэ: 223,200,000₮
Land Cruiser 70 series
эхлэх үнэ: 137,000,000₮
RAV4
эхлэх үнэ: 145,700,000₮
Hilux
эхлэх үнэ: 159,000,000₮
Prius 60
эхлэх үнэ: 0₮
HiAce
эхлэх үнэ: 144,700,000₮
Granvia
эхлэх үнэ: 179,200,000₮
Alphard
эхлэх үнэ: 282,600,000₮
Land Cruiser 250
эхлэх үнэ: 236,800,000₮
Land Cruiser 300
эхлэх үнэ: 223,200,000₮
Land Cruiser 70 series
эхлэх үнэ: 137,000,000₮
RAV4
эхлэх үнэ: 145,700,000₮
Prius 60
эхлэх үнэ: 0₮
HiAce
эхлэх үнэ: 144,700,000₮
Granvia
эхлэх үнэ: 179,200,000₮
Alphard
эхлэх үнэ: 282,600,000₮
Hilux
эхлэх үнэ: 159,000,000₮
Тоёото Сэйлс Монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
2023-10-15
Үзсэн тоо: 5510
Арга хэмжээ
Хүсэл мөрөөдөл биелүүлдэг автомашинаа бүтээ гэвэл ямар дүр зураг толгойд нь бууж байна вэ? Нисдэг автомашин уу? Дэлхийн дулаарлыг зогсоох автомашин уу? Эсвэл гүзээлзгэнийн хэлбэртэй автомашин уу?
Хүүхдүүдийн дахин давтагдашгүй ертөнц, гайхалтай хүсэл мөрөөдлийг сонсохоор Тоёота брэндийн зүгээс “МӨРӨӨДЛИЙН МАШИН” олон улсын зургийн уралдаанаа 17 дахь жилдээ зарлаж байна.
Toёота Мотор Корпорац хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, ирээдүйн автомашины загварыг бүтээх боломжийг олгох зорилгоор энэхүү уралдааныг хамгийн анх 2004 онд Ази тивд зохион байгуулагдсан түүхтэй. Уралдаан хүрээгээ тэлсээр өдгөө дэлхийн 100 орчим орны олон мянган хүүхдүүдийг хамардаг болоод байна.Өнгөрсөн хугацаанд “Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд дэлхийн зургаан сая гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ.
Монгол Улсаас үндэсний ялагчаа тодруулж, олон улсын хүүхдүүдийн бүтээлүүдтэй өрсөлдөх боломжийг олгох энэхүү уралдаан гурван насны ангилалд (7 хүртэлх, 8-12, 13-15 нас) нийт есөн шилдэг оролцогчийг шалгаруулж ухаалаг таблетаар шагнах юм
Бүтээлийг цаас болон дижитал 2 хэлбэрээр хүлээн авах ба ялагчийг зурах ур чадвараар бус өөрийн мөрөөдлөө өвөрмөцөөр илэрхийлсэн байдлаар дүгнэх тул би сайн зурж чадахгүй гэж эмээлгүй өөрийн мөрөөдлөө бодит болгон буулгаарай.
Бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 2-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 17:59 цаг хүртэл https://dcac.toyota-mongolia.mn/ сайтаар хүлээн авах юм.
Өөрийгөө сорьж бүтээлээ илгээхээр зорьж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье.
Хүсэл мөрөөдлөөрөө дэлхийг өөрчлөөрэй.



