Үндсэн цэс

Видео ачаалж байна...

Land Cruiser 250

Эхлэх үнэ: 236,800,000₮ (MSRP)
Доош

Шинэ дизайн, шинэ эрин

Тоёота Прадо нэрээр танигдаж хэрэгчлэгчдийн итгэл хүлээсэн энэхүү загвар нь Land Cruiser өвийг тодотгон Land Cruiser 250 нэрээр 2024 шинээр бүтээгдлээ. Урт удаан түүхээс уламжлан гарсан орчин үеийн офф-роудын төгс шийдэл нь таныг ямар ч зам, ямар ч сорилтыг даван туулах итгэл үнэмшилээр дүүрэн байлгана.

LC250 Adventure Diesel, AT дэд загварын техник үзүүлэлтүүд

POWERTRAIN (Хөдөлгүүрийн цогц систем)
2.8 L, Inline 4 Cylinder with Turbocharger
Загварын код
GDJ250L-GNZAY
Шатхууны төрөл
Дизель
Суудлийн тоо
5 хүний

Автомашины Өнгө

Өнгөний сонголттой танилцаарай

Smokey Blue (8X0) with Light Gray (1M4)

Smokey Blue (8X0) with Light Gray (1M4)

Үнэ болон өнгө нь загвараас хамаарч өөр өөр байж болно.

3 жилийн хугацаа

эсвэл

100,000км гүйлт

баталгаат хугацааны нөхцөлөөр

Автомашины Онцлог

Гадна загвар, салон, гүйцэтгэл, аюулгүй байдал

Гадна загвар / Exterior Design
Дотор загвар / Interior Design

Салон доторх
мэдээлэл.

TOYOTA Land Cruiser 250.

Гүйцэтгэл / Аюулгүй байдал

Full-Time 4WD

Land Cruiser-ийн Full-Time (бүтэн цагийн) 4 дугуйгаар хөтлөх систем нь урд ба хойд тэнхлэгт хүчийг байнга дамжуулснаар замын янз бүрийн нөхцөлд барьц, тогтвортой байдлыг сайжруулдаг. Мөн электрон удирдлагатай хоёр шатлалт дамжуулах хайрцаг нь замын нөхцөлд тохируулан шаардлагатай хүч, мушгих момент (torque)-ыг сонгох боломж олгодог.

Жолоодлогын горимууд

Land Cruiser 250 нь гурван төрлийн жолоодлогын горимтой. Та товч дарснаар тухайн нөхцөлдөө тохируулж болно. Sport горим – илүү хурд өгч, спортлог жолоодлогын мэдрэмж төрүүлнэ. Eco горим – түлшний зарцуулалтыг багасгаж, илүү хэмнэлттэй явна. Normal горим – гүйцэтгэл ба түлшний хэмнэлтийг тэнцвэртэй хослуулна.

Жолоодлогын горимууд

GA-F платформ

Land Cruiser-ийн уламжлалт ladder frame (шаталсан хүрээ) бүтэц нь TNGA философи дээр тулгуурлан шинэчлэгдсэн. Хаана ямар ачаалал үүсдэгийг тооцож, өндөр бат бөх ган хавтан ашигласнаар машин илүү хатуу, бат бөх болжээ. Мөн хүрээний хэсгүүдэд өөр өөр зузаантай ган хавтанг лазераар гагнаж холбосноор жин багасч, зам дээр болон бартаат замд тогтвортой, аюулгүй явах нөхцөл бүрджээ.

GA-F платформ

Direct Shift-8AT (8 шатлалт автомат) + Sequential Shiftmatic (гар горим)

Multi-plate lock-up clutch бүхий момент хувиргагч нь нам эргэлтэд хүчтэй, Харин өндөр эргэлтэд зөөлөн, хурдан хурдасгалтай болгодог. Энэ нь зам дээр ч, бартаат газар ч жолоочийн удирдлагад шууд хариу үзүүлэх зөөлөн, хүчирхэг жолоодлогыг бий болгодог.

2.8 литрийн дизель хөдөлгүүр (Inline 4, 1GD-FTV)

1GD дизель хөдөлгүүр нь түлшний хэмнэлт, хүч чадлаараа танигдсан. Шинэ 8 шатлалт автомат хурдны хайрцагтай хослон ажилласнаар зам болон бартаат нөхцөлд илүү зөөлөн, хялбар жолоодлого бий болгожээ. Хөдөлгүүрийн хариу үйлдэл сайтай удирдлага нь дизель хөдөлгүүрийн хүчийг бүрэн мэдрэх боломж олгоно.

2.4 литрийн бензин хөдөлгүүр (Inline 4, T24A-FTS)

Энэ 2.4 литрийн дөрвөн цилиндртэй бензин хөдөлгүүр нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой, хүч ба зөөлөн ажиллагааны тэнцвэрийг хадгалдаг. Хөдөлгөөн эхлэх, нам хурдтай явах болон уулын замаар уруудах үед ч жигд, тогтвортой хариу үйлдэл үзүүлнэ. Өндөр шахалтын харьцаа ашигласнаар түлшний хэмнэлтийг сайжруулжээ. Хэдийгээр хөнгөн, дуу багатай болсон ч, Land Cruiser-ийн уламжлалт найдвартай, хүчтэй чанар хэвээрээ үлдсэн.

2.4 литрийн бензин хөдөлгүүр (Inline 4, T24A-FTS)

Аюулгүй байдлын онцлогийн талаарх мэдээлэл ороогүй байна.