Land Cruiser 250
эхлэх үнэ: 237,800,000₮
Land Cruiser 300
эхлэх үнэ: 215,500,000₮
Land Cruiser 70 series
эхлэх үнэ: 123,800,000₮
RAV4
эхлэх үнэ: 138,500,000₮
RAV4 (Gen 6)
эхлэх үнэ: 0₮
Hilux
эхлэх үнэ: 159,000,000₮
HiAce
эхлэх үнэ: 137,600,000₮
Granvia
эхлэх үнэ: 170,700,000₮
Alphard
эхлэх үнэ: 268,700,000₮
Land Cruiser 250
эхлэх үнэ: 237,800,000₮
Land Cruiser 300
эхлэх үнэ: 215,500,000₮
Land Cruiser 70 series
эхлэх үнэ: 123,800,000₮
RAV4
эхлэх үнэ: 138,500,000₮
RAV4 (Gen 6)
эхлэх үнэ: 0₮
Prius 60
эхлэх үнэ: 0₮
HiAce
эхлэх үнэ: 137,600,000₮
Granvia
эхлэх үнэ: 170,700,000₮
Alphard
эхлэх үнэ: 268,700,000₮
Hilux
эхлэх үнэ: 159,000,000₮
Тоёото Сэйлс Монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
Тоёота автомашины найдвартай ажиллагааг хангахад аккумляторын үүрэг маш чухал. Тоёота автомашинуудад 12V энгийн аккумлятор болон өндөр хүчдэлийн hybrid батарей гэсэн хоёр үндсэн төрөл түлхүү ашиглагддаг. 12V аккумлятор нь хөдөлгүүрийг асаах, гэрэл болон бүх цахилгаан хэрэглэгчдийг тэжээх үндсэн үүрэгтэй бол hybrid өндөр хүчдэлийн батарей нь хөдөлгүүртэй зэрэгцэн ажиллаж, түлшний зарцуулалтыг бууруулж, жолоодлого болон тоормослолтын үед өөрөө цэнэглэгддэг давуу талтай.
Toyota-ийн hybrid технологид Lithium-ion, Nickel-Metal Hydride болон шинэ үеийн Solid-Lead зэрэг төрөл бүрийн батарей ашиглагддаг. Lithium-ion аккумлятор нь хөнгөн, нягт бөгөөд эрчим хүч хуримтлуулал сайн тул хурдан цэнэглэгддэг бол Nickel-Metal Hydride технологи нь удаан эдэлгээтэй, найдвартай байдлаараа олон жилийн турш шалгарсан. Харин Solid-Lead төрлийн батарей нь батарейны насжилт, багтаамж болон цэнэглэлтэд шинэ түвшний сайжруулалт авчирч буй ирээдүйн шийдэл юм.
Аккумлятор суух гол шалтгаанууд нь хөдөлгүүр унтарсан үед гэрэл, аудио зэрэг цахилгаан хэрэгслийг удаан ашиглах, автомашинаа удаан хугацаагаар зогсоолд тавих, эсвэл зөвхөн богино зайд байнга хөдөлгөөн хийх зэрэгтэй холбоотой.
Үүнийг урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа ажиллаж байх үед цахилгаан хэрэглэгч ашиглах, тогтмол хугацаанд дор хаяж 30 минут явж аккумляторыг цэнэглүүлэх, мөн удаан хэрэглээгүй тохиолдолд албан ёсны сервис төвд аккумляторын үзлэг хийлгэх нь зүйтэй. Хэрэв таны автомашин асаалт муудах, гэрэл бүдгэрэх зэрэг шинж илэрвэл албан ёсны дилерийн засварын төвд хандаж аккумляторын оношлоогоо хийлгэхийг зөвлөж байна.