Тоёота Мотор Корпарацын тухай
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Тоёота Мотор Корпорац нь өөрийн автомашин үйлдвэрлэл, худалдаагаараа дамжуулан нийгмийн хөгжил, дэвшилд хувь нэмэх оруулахыг ямагт эрмэлзэж ирсэн билээ. Анх үүсгэн байгуулагдсанаас хойш компанийн түүхэн хөгжил хэрхэн өрнөснийг сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.
Амьдрал хэмээх аялал нь урт бөгөөд урьдчилан тааварлах боломжгүй зүйлсээр дүүрэн байдаг. Бидний энэхүү аяллыг гайхамшигтэй бас аюулгүй өрнүүлэхийн тулд ТОЁОТА брэндийн хамт олон үргэлж хичээнгүйлэн ажилласаар ирсэн. Олон жилийн дадлага туршлага, орчин үеийн технологийн хөгжил, судалгааны үр дүнд тулгуурлан шинэ загвар бүртээ аюулгүй ажиллагааны сайжруулсан пассив технологийг нэвтрүүлсээр байна.
Жолооч болон зорчигч хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүхий хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан Toyota Safety Sense системийг ТОЁОТА брэндийн автомашиндаа амжилттай нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү систем нь аюулгүй ажиллагаанд чиглэсэн олон бүтээлүүдийн нэг юм.