Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
Ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулахаар жил бүр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь тэтгэлэгт хөтөлбөр зарладаг билээ.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Тавигдсан шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- Автын болон механик инженерийн мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар курсийн оюутан байх
- Голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
- Нийгмийн идэвх зүтгэлтэй, санаачилгатай (урлаг, спортын амжилт үзүүлсэн байвал давуу тал болно)
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
Тэтгэлэгт хамрагдсанаар:
- Тэтгэлгийн хэмжээ (хоёр сая төгрөг хүртэлх)
- Албан ёсны Тоёотагийн дилерүүдэд мэргэжлээрээ дадлага хийх
- Тоёотагийн мэргэшсэн механикчдын сургалтад хамрагдах
Шалгаруулалтын үе шат:
1. Ирсэн материалуудыг судалж, тодорхой оюутнуудыг шалгаруулах
2. Шалгарсан оюутнуудтай ярилцлага хийх
3. Шалгарсан оюутнуудыг зарлаж, тэтгэлгийн эрхийн бичгийг гардуулах
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ХААИС-ийн механик инженерийн чиглэлийн 7 оюутан шалгарч, батламжаа гардан авлаа.
"ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯГҮЧИ ЁОХЭЙ
“Тоёота Сэйлс Монголиа” компани нь зөвхөн Тоёота, Лексус брэндийн автомашиныг Монголд худалдаалж, үйлчилгээ үзүүлэхээс гадна автомашины чадварлаг техникч, механигчдыг бэлтгэх, хөгжүүлэх замаар Монголын автомашины салбар, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг билээ.
Тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа нь бидний тав тух, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг тул автомашины засвар үйлчилгээ нь бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа техникч, инженерүүдийн мэдлэг, ур чадвар ихээр яригдах болсон энэ цаг үед тус чиглэлээр их сургуульд суралцаж, ур чадвараа дээшлүүлэхийн тулд шаргуу хичээллэж буй та бүхнийг чин сэтгэлээсээ хүндэтгэж байна.
Энэхүү тэтгэлэг нь санхүүгийн тусламж төдийгөөс илүү зүйлийг илэрхийлдэг бөгөөд та бүгдийн хичээл зүтгэл, авъяас чадвар, ирээдүйн боломжийг тань хүлээн зөвшөөрч буйн илрэл билээ. Тиймээс уг тэтгэлэгт хамрагдсанаар та бүхний суралцах, өсөж хөгжих хурдны зам саадгүй зурайна хэмээн найдаж байна.
Эцэст нь хэлэхэд, суралцаж буй чиглэлийн сургалтад хамрагдах, ажилд зуучлуулах боломж гэх мэт оюутан ахуй цагт тулгардаг төрөл бүрийн асуудлыг бид туулаад өнгөрсөн учраас эдгээр болон бусад зүйлсийн талаар зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барих бүрэн боломжтой. Алс ирээдүйдээ өндөр зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж, хэзээ ч бүү бууж өгөөрэй" хэмээн хүссэн юм.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн, түүнээс онцгойрон шалгарсан бүх оролцогчиддоо талархал илэрхийлэн, баяр хүргье.