Түгээмэл асуулт хариулт

Toyota брэндийн болон компаний талаар

ТОЁОТА брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК ажиллаж байгаа бөгөөд Тоёота автомашиныг албан ёсны эрхтэйгээр Япон улсаас Монгол улсад импортлон албан ёсны дилерүүдээр дамжуулан борлуулж байна. Автомашин борлуулахаас гадна албан ёсны баталгаат сэлбэгийг нийлүүлэн, дилерүүдийн инженер техникийн ажилчдад олон улсын стандартын засвар үйлчилгээний чадвар олгох мэргэжлийн сургалтыг явуулдаг.

Албан ёсны дистрибьютерээр дамжуулан ТОЁОТА брэндийн автомашин, баталгаат сэлбэг, хэрэгслийг зах зээлд борлуулах эрхтэй албан ёсны дилерүүд нь:

  • Таван Богд ХХК (09:00-20:00)
  • Мөнххада ХХК (08:30-17:00)
  • Топ Моторс ХХК (09:00-18:00)

Та манай вэбсайтын АВТОМАШИН хэсгээс борлуулагдаж буй автомашины талаарх бүх мэдээллийг аваарай. Мөн албан ёсны дилерүүдийн вэбсайт эсхүл сошиал сувгууд болон албан ёсны дилерүүдийн үзэсгэлэнгийн танхимаар зочилон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Та манай вэбсайтын АВТО СЭЛБЭГ хэсгээс борлуулагдаж буй автосэлбэгийн талаарх бүх мэдээллийг аваарай. Мөн албан ёсны дилерүүдийн вэбсайт эсхүл сошиал сувгууд болон албан ёсны дилерүүдийн үйлчилгээний төвөөр зочилон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОЁОТА брэндийн албан ёсны вэб сайтад дараах холбоосоор Toyota Motor Corporation Official Global Website хандана уу.