Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

Тоёота брэндийн тодорхой загварын автомашинуудад дагалдах ухаалаг түлхүүрийн тоо хэмжээ түр хугацаанд өөрчлөгдөх тухай

Япон улсын Тоёота Мотор Корпорацын 2022 оны 10, 11, 12-р саруудын үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тусгагдсан автомашинуудад дагалдан ирэх хоёр ширхэг ухаалаг түлхүүрийг (электрон түлхүүр + механик түлхүүр) бэлтгэн нийлүүлэгчээс үүдэлтэй шалтгааны улмаас тодорхой хугацаанд нэг ширхэг ухаалаг түлхүүр (электрон түлхүүр + механик түлхүүр) нийлүүлэх боллоо.

Үйлдвэрлэгч болон дистрибьютерийн зүгээс хэрэглэгчдэдээ автомашиныг хагас дамжуулагчийн энэхүү хомсдолоос болж саатуулалгүйгээр аль болох түргэн хүргэх үүднээс энэхүү түр хугацааны зохицуулалтыг хийж байна. Хоёр дахь ухаалаг түлхүүрийг бэлэн болмогц хэрэглэгч тус бүрд даруй хүргэхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хүндрэл учруулсанд хүлцэл өчихийн хамт биднийг ойлгон хүлээж авч байгаа та бүхэнд талархал илэрхийлье.

Дэлхийн зах зээл дээр хагас дамжуулагчийн хомсдол, COVID-19 вирусын цар тахлын нөлөө зэргээс шалтгаалан автомашин үйлдвэрлэлд урьдчилан харах боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж байна. Бид бүхэн автомашин нийлүүлэлтийг түргэн хугацаанд хийх тал дээр үргэлжлүүлэн онцгой анхааран ажиллах болно.

Мэдээллийн албан ёсны эх сурвалж: Тоёота Мотор Корпорацын албан ёсны веб хуудас

https://global.toyota/jp/newsroom/corporate/38149239.html?adid=ag478_mail&padid=ag478_mail