Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

ШИНЭ ЗАГВАРЫН LAND CRUISER 250 АВТОМАШИНЫ АЛБАН ЁСНЫ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 оны 8-р сарын 2-ны өдөр Япон улсын Тоёота хотноо Тоёота Мотор Корпораци нь цоо шинэ Land Cruiser "250" загварын автомашиныг дэлхий дахинаа танилцуулсан бөгөөд 2024 оны 6 сарын 7-ны өдөр Монгол улсад албан ёсоор танилцууллаа.

Уг танилцуулах өдөрлөг нь Монгол дахь Тоёотагийн албан ёсны дилер болох "Таван богд", "Мөнххада", "Топ Моторс"-ын үзүүлэнгийн танхимд зохион байгуулагдсан бөгөөд зорьж ирсэн хэрэглэгчид өөрийн биеэр автомашиныг үзэж танилцан, захиалга болон борлуулалттай холбоотой мэдээллийг авах зэрэг олон нийтэд нээлттэй өдөрлөг болж өнгөрлөө.

 

1951 онд анх худалдаанд гарсан цагаасаа хойш “Land Cruiser” автомашинаар л хүрч очих боломжтой газруудад иргэдийн амьдрал ахуйг тэтгэж ирсэн, хаана ч явсан аюулгүй аялах боломжтой тээврийн хэрэгсэл болж ирсэн билээ. Дэлхийн хэрэглэгчдийн бодит хэрэглээний нөхцөл байдалд тулгуурлан 70 гаруй жилийн турш Тоёотагийн нэрийн загваруудын нэг болгон боловсруулж, сайжруулж ирсэн.

Энэ удаа танилцуулсан Land Cruiser 250 загвар нь энгийн бөгөөд бат бөх, хэрэглэгчдийн амьдралын хэв маяг болон практик хэрэгцээг хангахад тусалдаг үндсэн Land Cruiser загвар юм.

 

Та дээрх Ланд Крузер 250 автомашиныг захиалга болон борлуулалттай холбоотой мэдээллийг монгол дахь Тоёотагийн албан борлуулагч болох "Таван богд", "Мөнххада", "Топ Моторс"-т хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.