Тоёото Сэйлс Монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
2024-05-29
Үзсэн тоо: 3756
Тоёота Сэйлс Монголиа
МЭДЭГДЭЛ
Япон улсаас Монгол улс руу чиглэсэн
логистикийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар
Эрхэм үйлчлүүлэгч танаа,
Энэ оны 3-р сарын сүүл үеэс эхлэн БНХАУ-ын Тяньжин боомт зогсонги байдалд орж, чингэлгийн бөөгнөрөл үүссэнээр Япон улсаас Монгол улс руу чиглэсэн “ТОЁОТА” болон “ЛЕКСУС” брэндийн автомашины тээвэрлэлтийн нөхцөл байдалд хүндрэл учраад байна. Үүний улмаас автомашинуудыг шуурхай тээвэрлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшилж үйлчлүүлэгч та бүхэнд хүндрэл учруулж байгаад гүнээ хүлцэл өчье.
Үүний зэрэгцээ манай компанийн зүгээс тухайн үүссэн асуудалд нухацтай хандаж, түргэн шуурхай, боломжит арга хэлбэрээр шийдвэрлэхийн төлөө оролцогч талуудтай хамтран бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.
Мөн таны захиалсан тээврийн хэрэгслийг танд хамгийн богино хугацаанд хүргэхийн тулд, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог илүү сайжруулах тал дээр төвлөрч, шийдвэрлэх гарцыг эрэлхийлсээр байна.
Бид үйлчилгээний чанар болон үйлчүүлэгч та бүхний сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин ажилладаг бөгөөд нэмэлтээр тодруулах асуулт болон санал хүсэлтийг нээлттэй хүлээж авах болно.
ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК
2024.06.05-ны өдөр