Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийн эхлүүлж буй автомашины механикчдын сургалт

 

 

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК нь Япон улсын “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ”-ын ТОЁОТА болон ЛЕКСУС брэндийн бүтээгдэхүүнийг Монголд дамжуулан борлуулах эрх бүхий албан ёсны, цор ганц дистрибьютор бөгөөд Монголын сургалтын байгууллагуудтай хамтран автомашины механикчийн сургалтыг эхлүүлэв.

Үүний эхлэл болгон 2024 оны 05 сарын 27-ны өдөр Налайх Политехник Коллежийн оюутнуудад ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ-ын мэдлэг, туршлагад суурилсан сургалт /ТОЁОТА сэтгэлгээ, ажлын зарчим, хосолмол хөдөлгүүрт систем зэрэг/-ыг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн коллежуудын статистик мэдээллээр 2023-2024 оны хичээлийн жилд автомашины механикч чиглэлээр 1,000 орчим оюутан суралцаж байгаагаас 60 орчим хувь нь коллеж, МСҮТ-ийн оюутан юм. 

Тэгвэл эдгээр оюутан залуусыг орчин үеийн автомашин үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд тохируулан бэлтгэж, нэмэлт мэдлэг олгохын тулд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд инженер техникийн мэргэжилтэн бэлтгэж буй боловсролын байгууллагуудтай хамтран автомашин механикийн сургалтыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Уг ажлын эхлэл болгон тавдугаар сарын 27-ны өдөр тэд “Налайх Политехник Коллеж”-ийн оюутан залууст Тоёота брэндийн философи, сэтгэлгээ, ажлын зарчим, хосолмол хөдөлгүүрт систем зэргийн талаар өөрсдийн мэдлэг, туршлага дээр суурилсан сургалтыг зохион байгуулсан юм. 

Дэлгэрэнгүйг доорх холбоосоор үзнэ үү:

https://ikon.mn/n/35ly

https://unread.today/c/insight-toyota-mechanic-training