Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

 

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ

 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” - ийн

УДИРДАМЖ

Зорилго:

Монгол улс дахь Тоёота болон Лексус брэндийн албан ёсны Дистрибьютер болох “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн.

Энэ удаа Монгол улсад ирээдүйн чадварлаг автын болон механик инженерүүдийг бэлтгэх зорилгоор тухайн чиглэлийн, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд автын болон механик инженерийн чиглэлээр 2 эсвэл 3-р курст суралцаж буй, идэвх зүтгэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд тэтгэлэгт хамрагдсаны дараа мэргэжлээрээ Тоёотагийн албан ёсны дилерүүдэд ажиллах боломжийг олгохоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэг хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх;
  • Автын болон механик инженерийн мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2 эсвэл 3-р курсийн оюутан байх;
  • Суралцсан хугацааны голч дүн 2.5 болон түүнээс дээш байх;
  • Нийгмийн идэвх зүтгэлтэй, санаачилгатай, урлаг, спортын амжилт үзүүлсэн байвал давуу тал болно;
  • Бусад тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Сургуулийн тодорхойлолт;
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар;
  • Өөрийгөө товч танилцуулсан, яагаад энэ тэтгэлгийг хүртэх ёстойгоо илэрхийлсэн богино хэмжээний бичлэг (2 минут хүртэлх, MP4 video, 8мб хүртэл);
  • Бусад нэмэлтээр өгч болох материалууд;

Тэтгэлэгт хамрагдсанаар:

  • Тэтгэлгийн хэмжээ (2 сая төгрөг хүртэлх);
  • Албан ёсны Тоёотагийн дилерүүдэд мэргэжлээрээ дадлага хийх боломж;
  • Тоёотагийн мэргэшсэн механикчдын сургалтад хамрагдах;

Шалгаруулалт:

  • Шалгаруулалт 3 үе шаттай явагдана;
  • Эхний шатанд ирсэн материалуудыг судалж тодорхой оюутнуудыг шалгаруулна;
  • Хоёрдугаар шатанд шалгарсан оюутантай ярилцлага хийнэ;
  • Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг зарлаж, тэтгэлгийн эрхийн бичгийг гардуулна;

Хэрвээ тэтгэлэгт материалаа илгээхийг хүсвэл дор дурдсан “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ний цахим хуудаст байрлах дараах холбоосоор хандан материалаа илгээнэ үү.

https://scholarship.toyota-mongolia.mn/

Жич: Материалыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авна.

  Өргөдөл хүлээн авах хугацаа: 2024-6-10-ны 09:00 цагаас 2024-6-14-ны өдрийг дуустал                      

Тоёота Сэйлс Монголиа ХХК