Тоёото Сэйлс Монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
2025-12-05
Үзсэн тоо: 5787
Арга хэмжээ
“Тоёота Мотор Корпорац”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” зургийн уралдаан энэ жил 19 дэх удаагаа дэлхий даяар үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улс дахь Үндэсний хэмжээний уралдаан амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн уралдаанд хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” төвийн Говь-Алтай, Хэнтий, Дундговь, Хөвсгөл, Баянхошуу, Улиастай зэрэг салбар төвүүдээс нийт 100 гаруй бүтээл ирүүлэн идэвхтэй оролцлоо.
Хүүхдүүдийнхээ оролцоог дэмжин талархлаа илэрхийлэх зорилгоор бид “Ид шидийн орон – Улиастай” төвөөр зочлон, зургийн дугуйлангийн бяцхан уран бүтээлчдэд Тоёота брэндийн гарын бэлгийг гардуулж мөн бусад аймаг, дүүргийн төвүүдэд ч гарын бэлгийг хүлээлгэн өглөө.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, тэдний бүтээл олон улсын шатанд амжилттай өрсөлдөхийг “Тоёота Сэйлс Монголиа” компанийн хамт олон чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.
.png)






.png)

.png)