Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

Улирал солигдож буйтай холбоотой Тоёотагаас хүргүүлж буй зөвлөмжүүд

Улирал солигдож өдөр богиносож, зам халтиргаатай болж буй өдрүүдэд хол замд гарах, хот дотор замын хөдөлгөөнд оролцохын өмнө автомашиныхаа аюулгүй байдлыг хангах нь нэн чухал юм.

Халтиргаатай замд:

  • Шарласан навчтай мод нь үзэсгэлэнтэй харагддаг ч нойтон зам дээр навч унаж, гулгах эрсдэл үүсгэх, замын тэмдэглэгээг бүрхэх, нүхийг далдлах аюултай. Ялангуяа эргэлт дээр хурдаа багасгаж, жолоодохдоо болгоомжтой байгаарай.
  • Өглөөний хүйтэн жавар нь замын сүүдэртэй хэсэг, гүүр, гарц дээр мөсөн толбо үүсгэдэг халтирахаас урьдчилан сэргийлээж хурдаа тохируулаарай.
  • Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой.

Бороо цастай үед:

  • Бороо, цас орж байхад үзэгдэх орчин хязгаарлагдаж тоормосны зайг ихэсгэдэг тул урд байгаа машин хоорондын зайг хоёр дахин нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
  • Үзэгдэх орчин багассан үед гэрлээ ашигла. Сүүлийн үеийн Тоёотагийн загварууд гэрэл багатай нөхцөлд автоматаар асдаг гэрэлтэй байдаг. Бүх гэрлийнхээ ажиллагаа, шил арчигчийн ирийг тогтмол шалгаж, гэмтэлтэй чийдэн, мохсон ирийг солих хэрэгтэй.
  • Зам дээр ус болон дагтаршаагүй цастай үед хурд ихтэй явж байгаа тохиолдолд дугуйн замтай зууралдах чадвар нь багасдаг тул хурдаа сааруулж жолоодоорой.

Дугуй:

  • Дугуйн хээний элэгдлийг шалгах хамгийн энгийн арга бол зоосон мөнгийг дугуйн хээний ховилд хавьчуулахад зоосны ¾ нь харагдаж байвал элэгдэл ихтэй, солих шаардлагатай гэж үзнэ.
  • Дугуйнууд тэнцвэртэй байх ёстой бөгөөд тэнхлэг тус бүр дээр зүүн, баруун дугуйны даралт тэнцүү байна уу шалгуулаарай. Хэрэв таны машин нэг чиглэлд аажуухан эргэлдэж байгаа юм шиг санагдвал таны дугуйны даралт тэгш бус эсвэл өөр шалтгаан байх магадлалтай тул та албан ёсны дилерт хандан шалгуулаарай.
  • Цас орохыг хүлээлгүй өвлийн дугуйгаа солиорой. Өвлийн дугуй нь зуны дугуйг бодвол өндөр чанартай резинэн материалтай байдаг тул зууралдах чанар нь өндөр байдаг.

Хүйтэнд бэлдэх:

  • Шөнөдөө хасах градустай хонож хүйтэн болж байгаа тул хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн, салхины шил арчигч шингэнээ зориулалтын хүйтэнд хөлддөггүй шингэнээр солиулаарай. Тоёотагийн албан ёсны дилерүүдээр баталгаатай шингэнүүд борлуулагдаж байгаа тул та өөрт ойр байрлах дилерт хандаарай.

Явган зорчигч болон амьтдад:

  • Эрт харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул орон сууц дундуур явахдаа хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтад харагдах нь багасах тул хурдаа тохируулаарай.
  • Орон нутгийн замд ч мөн адил харанхуйд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул замын дагуу мал амьтан гэнэт гарч ирэх эрсдэлтэй тул хурдаа тохируулаарай.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед:

  • Манан бол цаг агаарын хамгийн аюултай нөхцөлүүдийн нэг бөгөөд хэрэв машин хоорондын зайг зөв тохируулаагүй үед олон машиныг хамарсан осол гарах эрсдэл өндөр. Тиймээс машин хоорондын зайг маш сайн тооцоорой.
  • Бусдад харагдах байдлыг нэмэгдүүлэхийн тулд манангийн гэрлээ ашиглаарай.
  • Шөнө жавартай хонож байгаа тул машины шил мөсдсөн байвал хөдлөхөөсөө мөн заавал арилгаарай. Таны машин цонх автоматаар мөс хайлуулах тоноглолгүй бол цэвэрлэгээний ир ашиглаарай.
  • Машины дотор талаасаа цантаад байвал (нойтон хувцас, гутал эсвэл гэрийн тэжээвэр амьтдын улмаас чийг хуримтлагддаг) салоны агаарыг сэлгэх функцийг ашиглана уу. Орчин үеийн Тоёотагийн загварууд нь сүүлийн үеийн агааржуулалтын системүүдтэй бөгөөд хэрхэн ашиглахаа мэдэхгүй байвал хэрэглэгчийн гарын авлагатай танилцаарай. Хэрэглэгчийн гарын авлага нь машины урд хайрцагт ихэвчлэн байдаг.
  • Албан ёсны дилерээс авсан Тоёотагийн загварын гарын авлага нь Монгол болон Англи хэл дээр байдаг.