Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

МӨРӨӨДЛИЙН АВТОМАШИН - Хүүхдийн гар зургийн уралдаан 2020

Япон Улсын Тоёота Мотор Корпорациас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МӨРӨӨДЛИЙН АВТОМАШИН” гар зургийн уралдааныг Тоёота Сэйлс Монголиа, Таванбогд, Мөнххада компаниуд хамтран зохион байгуулж шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг зурах, бүтээх чадварыг нь хөгжүүлэх, хүсэл мөрөөдөлтэй, зорилготой байхын ач холбогдлыг ойлгуулах зорьсон уг уралдаанд нийт 317 бүтээл ирүүлсэн байна. Бүтээлийг “СУИС -ийн Дүрслэх Дизайн Урлагийн Сургууль”, “Art of B”, “Unival Entertainment” - ийн төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн баг шүүлт хийж, дүнг танилцуулж байна.

7 хүртэлх насны ангиллын ялагчид:

  • А. Амин-Эрдэнэ /Баянгол дүүрэг, 20-р хороо/
  • Ж.Номин-Эрдэнэ /Налайх дүүрэг, Эрдмийн Оргил сургууль, 1-а анги/
  • М.Амрита /Хан-Уул дүүрэг, 32-р сургууль, 1-е анги/

8-11 насны ангиллын ялагчид:

  • Б.Дөлгөөн-Эрдэнэ /Хобби сургууль, 6-д анги/
  • А.Уянга /Налайх дүүрэг, Эрдмийн Оргил сургууль, 4-3 анги/
  • Г.Эрхэс /Налайх дүүрэг, Эрдмийн Оргил сургууль, 4-1 анги/

12-15 насны ангиллын ялагчид

  • Б.Никкол /Монгени цогцолбор сургууль/
  • Л.Мандахбаяр /Баянгол дүүрэг, 3-р хороо/
  • М.Оюу /Шинэ-Үе сургууль, 7-а анги/

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь шилдэг 9 бүтээлээс шилдгийн шилдэг 1 бүтээлийг 2020 оны 5-р сарын 29-нд шалгаруулна. Супер шагналын эзэн 1 хүүхдийг гэр бүлийн 3 гишүүний хамт Тэрэлж таван одтой зочид буудалд 2 шөнө 3 өдөр амрах эрхийн бичгээр шагнана.

Энэ жилийн уралдааны шагнал гардуулах ёслол нь Covid-19 цар тахлын улмаас хүндэтгэлийн хүлээн авалт хэлбэрээр зохион байгуулагдахгүй. Шагнал гардуулах үйл ажиллагаа 2020 оны 6-р сарын дундуур Viral Аgency-ийн оффист шалгарсан 9 хүүхдийг нэг нэгээр нь эцэг эхийн хамт дуудаж гардуулах хэлбэрээр явагдана.

"МӨРӨӨДЛИЙН МАШИН" 14 дэх удаагийн зургийн уралдаанд бүтээлээ хүргүүлсэн бүх авъяаслаг бяцхан зураачиддаа талархал илэрхийлье. Дараа жилийн уралдаандаа дахин идэвхтэй оролцоорой.

ТОРГОН МӨЧ БҮРТ ХАМТ - ТОЁОТА