Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

ТА АЯЛАЛД ГАРАХАД БЭЛЭН ҮҮ?

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам бусад жилүүдээс болж байна. Дэлхий нийтийг тархаад буй цар тахалтай холбоотойгоор энэ жил Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар боллоо. Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх аюулгүйн дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус үзэгчгүйгээр зохион байгуулахаар товлогдсон. Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх болсон.

Хэрэв та гэр бүл, найз нөхдөөрөө хөдөө аялж наадахаар шийдсэн бол өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аялалд гарахаасаа өмнө автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай гэж Тоёота брэнд-ээс уриалан #АюулгүйНаадъя кампанит ажлыг эхлүүлж байна.

ДУГУЙ: Жолооч та зам гарахдаа дугуйны хээ болон хийгээ сайтар шалгаарай. Дугуй муутай явах нь аялалд төвөг учруулж, осолд хүргэж болзошгүй.

Дугуйны хийний зохистой даралтын хэмжээг жолоочийн хаалганы ард байрлах тэмдэглэгээнээс хараарай. 

Дугуйны хээний элэгдлийг шалгахдаа дугуй болгон дээр байрладаг тэмдэглэгээтэй харьцуулна. Уг тэмдэглэгээтэй дугуйны хээ дөхөж очсон байвал та дугуйгаа заавал шинэчлэн солих хэрэгтэй.

ГЭРЭЛ: Доорх гэрлүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа замдаа гараарай.

  • Оврын гэрэл
  • Ойрын гэрэл
  • Холын гэрэл
  • Тоормосны гэрэл
  • Ухрах гэрэл
  • Баруун, зүүн дохионы гэрэл

ШАЛАВЧ: Жолоочийн суудлын доорх шалавч ямар ч тохиолдолд хөдөлгөөнгүй байх ёстой.  Зориулалтын шалавчууд хөдөлгөөнгүй байлгах түгжээтэй байдаг.

Шалавч энгийн хэрэглээ мэт боловч жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөтэй тул та зориулалтын түгжээтэй шалавч хэрэглэх хэрэгтэйг санаарай.

СУУДЛЫН БҮС: Жолооч, зорчигчид суудлын хамгаалах бүс хэрэглэх нь ослын үед үүсэх гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй бөгөөд хамгаалах бүс хэрэглэсэн үед гэмтэх магадлалыг урд сууж яваа жолооч, зорчигчийг 50% хүртэл, ард сууж яваа зорчигчийг 75% хүртэл тус тус бууруулдаг. Орон нутгийн зам дээр хүүхдүүд осолд өртөж гэмтэх нь илүүтэй байдаг тул, хүүхдүүдтэй аялах тохиолдолд зориулалтын суудалд суулган, суудлын бүсийг заавал зүүлгээрэй. 

Хэрэв та эдгээр зүйлсийг шалгахад тусламж хэрэгтэй бол албан ёсны дилерүүдийн засвар үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдэд хандаарай.

Таны алтан шар зам өлзийтэй байг. Та бүхэн сайхан наадаарай.