Land Cruiser 250
эхлэх үнэ: 242,600,000₮
Land Cruiser 300
эхлэх үнэ: 217,700,000₮
Land Cruiser 70 series
эхлэх үнэ: 132,900,000₮
RAV4
эхлэх үнэ: 141,400,000₮
Hilux
эхлэх үнэ: 159,000,000₮
Prius 60
эхлэх үнэ: 0₮
HiAce
эхлэх үнэ: 140,500,000₮
Granvia
эхлэх үнэ: 174,100,000₮
Alphard
эхлэх үнэ: 274,300,000₮
Land Cruiser 250
эхлэх үнэ: 242,600,000₮
Land Cruiser 300
эхлэх үнэ: 217,700,000₮
Land Cruiser 70 series
эхлэх үнэ: 132,900,000₮
RAV4
эхлэх үнэ: 141,400,000₮
Prius 60
эхлэх үнэ: 0₮
HiAce
эхлэх үнэ: 140,500,000₮
Granvia
эхлэх үнэ: 174,100,000₮
Alphard
эхлэх үнэ: 274,300,000₮
Hilux
эхлэх үнэ: 159,000,000₮
Тоёото Сэйлс Монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
2020-03-30
Үзсэн тоо: 1190
Тоёота Сэйлс Монголиа
Баталгаат хугацаа гэж юу вэ?
Баталгаат хугацаа гэдэг нь таны автомашин болон шинэ сэлбэгт үйлдвэрлэгчээс өгч, тодорхойлсон хугацаа эсвэл явалтын туршид хэвийн ажиллана гэсэн баталгаа юм.
Гэхдээ баталгаат хугацаанд таны автомашин, сэлбэг эвдрэхгүй гэсэн үг биш. Хэрэв уг хугацаа дуусахаас өмнө таны ашиглалтаас үл хамааран эвдрэл гэмтэл гарвал энэ нь үйлдвэрлэлийн алдаа болж, үйлдвэрлэгчийн зардлаар үнэгүй засварлаж өгнө. Харин таны хэрэглээний явцад элэгддэг эд ангиуд баталгаат хугацаанд хамаарахгүй.
Тоётагийн шинэ автомашинд гурван жил эсвэл 100 мянган км-ын баталгаа өгдөг ба аль түрүүлж дууссанаар нь хязгаарлагддаг. Мөн шинэ сэлбэгт зургаан сар эсвэл 10 мянган км-ын баталгаа өгдөг бөгөөд зөвхөн албан ёсны дилер компанийн засвараар суурилуулсан тохиолдолд үйлчилнэ. Харин засвар үйлчилгээнд баталгаат хугацаа гэж байхгүй. Үйлдвэрээс шалтгаалсан эвдрэлийн засварыг зөвхөн албан ёсны дилер компаниуд үнэгүй хийнэ.
Үйлдвэрийн гэмтэл мөн эсэхийг яаж мэдэх вэ?
Албан ёсны дилерийн туршлагатай инженерүүд таны автомашиныг оношлон шалтгааныг нь тодорхойлох ба үйлдвэрлэлийн гэмтлээс шалтгаалсан доголдол эсэхийг тогтоох юм.
Баталгаат хугацааны засвараар хамгийн оновчтой оношилгоог хийж гэмтэлтэй буюу нэн түрүүнд солих шаардлагатай эд ангийг засварладаг ба засвар хийхэд дараах анхан шатны шаардлагыг тавина.
Таны автомашиныг үйлдвэрлэгчийн стандарт бүхий гарын авлагын дагуу оношилж засварласнаар бусад эд ангид гэмтэл учрах, аюулгүй ажиллагаа алдагдах зэрэг эрсдэлээс хамгаална.