Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

Toyota safety book - хүүхэд бүрийн аюулгүй байдлын төлөө

"Тоёота Сэйлс Монголиа" компани нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд 2018 оноос эхлэн "Хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын ном" төслийг хэрэгжүүлж байна. Бид уг төслөөрөө дамжуулан хүүхэд багачуудыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үүний тулд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээллийг хөгжилтэй, хялбар байдлаар хүргэхийг зорьдог.

2021-2022 онд:

Бид уг төслөө энэ жил "Unread Media" компанитай хамтран хэрэгжүүллээ. Төслийн баг маань 10 хэсэг бүхий хүүхдийн зохиол, түүний зураг төслийг бүтээж, 5000 хувь комик ном хэвлүүлэн, хотын захын дүүргүүдэд байрлах замын хөдөлгөөний эрсдэл бүхий 13 сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад тараан, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг сурталчлан ажилласан юм.

Мөн бид контентынхоо хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хүүхдийн цахим сургалтын сан болох medlee.mn-д интерактив хичээлийн 1-5-р ангийн хэсэгт байршуулсан нь комик ном авч чадаагүй бусад олон хүүхдэд сонирхолтой бас өгөөжтэй байж чадна хэмээн итгэж байна.

Toyota Safetybook 2022 - YouTube

2019-2020 онд:

Төслийн хоёр дахь жилд замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд орших ерөнхий боловсролын 28 болон 102 дугаар сургуулиудад “Замын хөдөлгөөний орноор” хэмээх гурван цуврал номоос тус бүр 1500 ширхэгийг хандивлахын сацуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл заах арга хэмжээг зохион байгуулж байв. Уг ажилдаа бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албатай хоёр дахь жилдээ хамтран ажилласан билээ.

2018-2019 онд:

Төслийн эхний жилд бид “Аригу медиа” компанитай хамтран “Замын хөдөлгөөний орноор” хэмээх замын хөдөлгөөний сурах бичгийг боловсруулан хэвлүүлж Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн багш, ажилчид, 1-5-р ангийн 1500 сурагчдад гардуулан өгч байв.

TOYOTA SAFETYBOOK ТӨСЛИЙН ОНЦЛОГ

"Хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын ном" (Toyota Safetybook) нь бага ангийн сурагчдад зориулан бүтээсэн комик ном юм. Энэхүү комик нь дотроо 10 контенттэй бөгөөд биет болон интерактив хосолсон хэлбэрээр хүүхэд багачуудад хүрснээрээ онцлог. Энэ жилийн хувьд бид хамрах хүрээ, хүртээмжид ихээхэн анхаарч ажилласнаа дурдмаар байна.