Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
2021 онд улсын хэмжээнд 22,4 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 238 хүн зам тээврийн ослоор амиа алджээ. Зам тээврийн ослын тоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буурсан үзүүлэлттэй харагдаж буй боловч энэ нь цар тахлын үеийн хорио цээртэй холбоотой байх магадлалтай байгаа юм. Зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн 91.5 хувь нь хамгаалах бүс зүүгээгүйгээс гадна хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүд гарсаар байгаа юм.
Урин дулаан цаг ирж, иргэд хот суурин газраас орон нутаг руу амарч зугаалахаар явж, зорчих хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн ослууд ч дагаад нэмэгддэг. Жолооч хурд хэтрүүлэх, автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байх, ядарсан үедээ жолоо барих зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж осол гаргадаг. Тиймээс энэ тоог бууруулж, АЮУЛГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ зорчиход хувь нэмрээ оруулах видео контентыг бүтээхэд уралдааны зорилго оршино.
Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг видео контентоор дамжуулан уриалах зорилготой уралдаанд энэ жил хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй хамгаалах боломж бий гэдгийг ЭЕРЭГ БАЙДЛААР ҮЗҮҮЛЭХ БӨГӨӨД ЗӨВ ДАДЛЫГ ЭЕРГЭЭР ТҮГЭЭХИЙГ ЧУХАЛЧИЛНА. /Бүтээлд тавих шаардлага, бүртгэлийн хуудсыг ЭНД дарж удирдамжаас үзнэ үү./
ШАГНАЛЫН САН
Оролцогчдын бүтээлийг 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс зургадугаар сарын 29-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авах бөгөөд 2022 оны долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд ялагчдыг тодруулна.
Мөн шилдэг бүтээлүүдийг зохион байгуулагчдын сошиал хуудсаар дамжуулан олны хүртээл болгох юм.
Татаж авах