Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

АРВАН САЯ ТОЁОТА ЛАНД КРУЙЗЕР

Дэлхийн 170 орчим улсад борлуулагдаж буй Ланд Круйзер цувралын автомашины борлуулалтын тоо 10 сая ширхэг давсаныг Тоёота Мотор Корпорациас албан ёсоор зарласан тэмдэглэлт өдөр тохиож байгаа бөгөөд Монгол улс дахь Тоёота брэндийн албан ёсны онцгой эрхт албан ёсны дистрибьютер ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийн зүгээс нийт худалдан авагч болон Монгол дахь Ланд Круйзер автомашин эзэмшигч, үнэнч хэрэглэгч та бүхэнд талархал илэрхийлье.

Борлуулалтын түүх:

  • 1955 он: Ланд Круйзер цуврал зах зээлд гарав.
  • 1973 он: 300,000 ширхэг
  • 1996 он: 1 сая ширхэг
  • 2008 он: 3.6 сая ширхэг
  • 2018 он: 6.5 сая ширхэг
  • 2019 он: 10.0 сая ширхэг

Эх сурвалж: https://global.toyota/en/newsroom/toyota/29534066.html

Ланд Круйзер автомашин нь Тоёота брэндийн хамгийн урт хугацаанд үргэлжилж буй цуврал бөгөөд анх цэргийн зориулалтаар BJ болон FJ нэртэйгээр 1951 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Ийнхүү Ланд Круйзер автомашины түүх эхэлсэн бөгөөд уг цуврал нь дэлхий дахинаа бартаат замд зориулагдсан автомашин болон өдөр тутмын хэрэглээнд нийцсэн тав тухтай автомашин гэсэн 2 хувилбараар хэрэглэгчийн гарт нийлүүлэгдсээр байна.

Ланд Круйзер автомашины загварууд:

  • 1951 - 1955 он: BJ болон FJ цуврал
  • 1955 - 1960 он: J20 болон J30 цуврал
  • 1960 - 1984 он: J40 цуврал
  • 1967 - 1980 он: J50 цуврал буюу LC50
  • 1980 - 1990 он: J60 цуврал буюу LC60
  • 1987 оноос хойш: J70 цуврал буюу LC70
  • 1990 - 1998 он: J80 цуврал буюу LC80
  • 1996 - 2001 он: J9 цуврал буюу Prado 90
  • 1998 - 2007 он: J10 цуврал буюу LC100/105
  • 2001 - 2010 он: J12 цуврал буюу Prado 120
  • 2007 оноос хойш: J20 цуврал буюу LC200
  • 2010 оноос хойш: J15 цуврал буюу Prado150

68 жилийн хугацаанд Тоёота Мотор Корпораци нь уг цувралыг зогсолтгүй сайжруулж байгаа бөгөөд ингэхдээ уг автомашинуудын эдэлгээ, туулах чадвар, жолоодлого зэргээс гадна хэрэглэгчийн тав тухтай байдал болон аюулгүй байдалд онцгойлон ач холбогдол өгөн ажилсаар байгаа билээ. Тийм ч учраас Ланд Круйзер автомашин нь дэлхийн өнцөг булан бүрт ТОЁОТА-ийн чухалчилдаг чанар, удаан эдэлгээ, найдвартай байдлын бэлэг тэмдэг болж хэрэглэгчийнхээ аюулгүй байдал, тав тух болон ажил амьдралын үнэнч хүчин зүтгэгч, итгэлт төмөр хүлэг нь байсаар байна.

Тоёота Мотор Корпораци нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ хүлээлтийг үргэлжлүүлэн биелүүлж, дэлхийн өнцөг булан бүрт ашиглахын тулд Ланд Круйзер цувралыг илүү хөгжүүлж, жинхэнэ өвөрмөц автомашиныг бий болгох зорилготойгоор автомашин үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн хийхээр зорьж байна.

Бид Монгол хэрэглэгчдийнхээ хүсэлд шаардлагад нийцүүлэхээр Ланд Круйзер цувралын 70, Прадо болон 200 цувралуудыг тоноглолын олон сонголттойгоор санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг өөрт хамгийн ойр Дилертэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
 

Албан ёсны дилерүүд:
Таван Богд ХХК
Харилцах утас: 7577-4444
Цахим хуудас: www.toyota-tavanbogd.mn
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ToyotaTavanBogd/?ref=br_rs

Мөнххада ХХК
Харилцах утас: 7595-3333
Цахим хуудас: www.munkhada.com
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/toyota.mongolia.munkhada/