1951 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн Тоёота Ланд Круйзер маркийн автомашины борлуулалт энэ оны есдүгээр сард 10 Саяын босгыг давсан билээ.
Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Тоёотагийн Монгол дахь албан ёсны дистрибьютор "Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн зүгээс нийт фото зураг сонирхогчдынхоо дунд 7 сая төгрөгийн шагналын сантай нээлттэй уралдааныг зохион байгуулж байна. Уралдааны явц, холбогдолтой мэдээллийг Toyota Mongolia Фэйсбүүк хуудсаар тогтмол зарлаж байх тул та бүхэн манай хуудаст лайк дарж, дагаарай.
УРАЛДААНЫ ХУГАЦАА:
- Оролцогчдын бүтээл хүлээж авах: 2019 оны 11 сарын 1-нээс 11 сарын 25-ны өдөр хүртэл
- Шүүлт хийх хугацаа: 2019 оны 11 сарын 28, 29-ний өдрүүд
- Уралдааны үр дүнг зарлаж, шагнал гардуулах: 2019 оны 12 сарын 1-ний өдөр
ШАГНАЛЫН САН:
- Тэргүүн байр: 3,000,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг
- Хоёрдугаар байр: 2,000,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг
- Гуравдугаар байр: 1,000,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг
- Тусгай байр(Дөрөв болон тавдугаар байр) : 100,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг
- 6-10р байр: Тоёотагийн гарын бэлэг
УРАЛДААНЫ ДҮРЭМ:
- Уралдаанд ирүүлсэн фото зураг Тоёота Ланд Круйзер цувралыг гол субьект болгон оруулсан байх
- Зургийн чанарын доод хэмжээ: 2240х1488 пиксел
- Файлын формат: .JPEG & .JPG
- Зураг ямар нэгэн тамга, гарын үсэггүй байх
- Зөвшөөрөгдсөн засварууд: улаан нүд засах, зургийг тэгшлэх буюу кроп-лож засах
- Ланд Круйзер нь үйлдвэрийн тоноглолтой байх
- Оролцогч дээд тал нь 5 фото зургаар уралдаанд оролцох боломжтой
***Уралдаанд бүтээлээ илгээснээр тухайн бүтээлийн үр дүн, түүнийг цаашдын сурталчилгаа болон бусад материалд ашиглахтай холбоотой бүх эрх "Тоёота Сэйлс Монголиа ХХК"-д шилжихийг оролцогч хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
УРАЛДААНЫ ШҮҮЛТ ХИЙХ ДҮРЭМ:
Дараах шалгуур тус бүрт оноо өгөх байдлаар бүтээлийн нийт оноог тооцож шалгаруулна.
- Агуулгын дахин давтагдашгүй байдал: 1-10
- Хуулбар биш, жинхэнэ эх хувь: 1-10
- Бүтээлч санаа: 1-10
- Шинэлэг байдлаар мессэж хүргэх байдал: 1-10
- Харагдах дизайн: 1-10
- Уран сайхны ерөнхий мэдрэмж: 1-10
- Өнгө, гэрэлтүүлэг, зургийн фокус: 1-10
- Ирүүлсэн бүтээлийн чанар: 1-5
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
- "Хүрээлэн" төслийн удирдагч, Мэргэжлийн зураглаач У.Ганбаяр: Нийт шийдвэрийн 50%
- Ланд Круйзер Эзэмшигчдийн клубийн гишүүн: Шийдвэрийн 20%
- Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн ажилтан: Шийдвэрийн 20%
- Олон нийтийн санал асуулга: Toyota Mongolia Фэйсбүүк хуудсаар: Шийдвэрийн 10%
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
Дараах холбоосоор дамжин МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ МАЯГТ бөглөн уралдаанд оролцох бүтээлээ илгээнэ үү.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ МАЯГТ
ТОЁОТА БРЭНДИЙН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.