Урин дулаан цаг ирж, иргэд хот суурин газраас орон нутаг руу амарч зугаалахаар зорчих хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотой зам тээврийн ослууд ч дагаад нэмэгддэг. Монгол улсын хэмжээнд 2022 онд 24,121 зам тээврийн осол бүртгэгдэж, 3023 хүн гэмтэж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Ослын шалтгаанууд зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн 91.5 хувь нь суудлын бүсээ зүүгээгүйгээс, жолооч хурд хэтрүүлэх, автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байх, ядарсан үедээ жолоо барих гэх мэт олон шалтгаанаас болдог. Тиймээс ослын тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулаарай.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Зам тээврийн осол, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалах, автомашины суудлын бүсний зөв зохистой хэрэглээг сурталчлах, хэвшүүлэх дадлыг бий болгох, жолооч зорчигчдыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг REELS контентоор дамжуулан уриалах зорилготой юм.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
- Тоёота брэнд
- Монгол Контент ХХК
УРАЛДААНЫ ХУГАЦАА:
2023.07.01 - 2023.07.17-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна.
2023.07.19 Шилдэг бүтээлүүдийг Тоёота брэндийн албан ёсны сошиал хуудсаар (Toyota Mongolia) зарлана.
ШАГНАЛЫН САН:
- ТЭРГҮҮН БАЙР – 5,000,000 төгрөгийн дүн бүхий эрхийн бичиг;
- 2-Р БАЙР – 3,000,000 төгрөгийн дүн бүхий эрхийн бичиг;
- 3-Р БАЙР – 2,000,000 төгрөгийн дүн бүхий эрхийн бичиг;
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Суудлын автомашинаар аюулгүй зорчих, суудлын бүсний зохистой тогтмол хэрэглээг хэвшүүлэх, жолооч зорчигчдыг замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоход уриалсан контентыг REELS хэлбэрээр бүтээх;
- Видеогоор зам тээврийн осол аюулаас урьдчилан сэргийлэх утга агуулга бүхий мессежийг ЭЕРЭГЭЭР, сонирхолтой байдлаар харуулах;
- Зам тээврийн осол, хагацал зовлон, үхэл, цус, сэрдхийлгэм дүрс зэрэг сөрөг агуулгыг агуулаагүй байх;
- Тоёота брэндийн автомашины лого ямар нэгэн байдлаар гарч өнгөрөх;
- Бусад автомашин үйлдвэрлэгчдийн лого оруулахаас зайлсхийх;
- Замын хөдөлгөөний дүрэм журмыг гуйвуулах болон эсрэг агуулга бүхий утга үзүүлээгүй байх;
- Reels формат: HD 1080x1920;
- Уралдаанд оролцогчид бүтээлийг өөрийн сошиал хуудсаар (Facebook, Instagram) PUBLIC тохиргоотойгоор доорх hashtag-ийн хамтаар пост хэлбэрээр нийтэлнэ;
Hashtag: Оролцогчид контентын “description” хэсэг дээр #SafeandHappy2023 #ToyotaMongoliaReels Hashtag-г зайлшгүй оруулсан байх. Hashtag нь ялагчийг сонгон шалгаруулахад чухал үүрэгтэй юм;
- Toyota Mongolia фэйсбүүк хуудас руу мессежээр контентыг өөрийн сошиал хуудсанд PUBLIC тохиргоотойгоор HASHTAG хийж түгээснийг илэрхийлсэн зургийг (screenshot) зайлшгүй илгээх.
ШАЛГАРУУЛАЛТ:
- Хамгийн их хандалттай, уралдааны шаардлагыг бүрэн хангасан (лайк, шэйр, сэтгэгдлийн нийлбэр дүн) 3 оролцогчийг ялагчаар тодруулна;
- Оролцогч өөрийн бүтээлийг өөрийн сошиал аккаунт дээрээ PUBLIC тохиргоотой постолно. Оруулсан байдлаа илтгэх зургийг (screenshot) Тoyota Mongolia сошиал хуудас руу мессэжээр илгээнэ;
- Илгээсэн мессежний дагуу зохион байгуулагчдын зүгээс уралдааны хугацааг дуусах хүртэл хяналт тавьж, уралдаан дуусах өдөр хүртэл тухайн пост (контент) хэдэн лайк, шэйр, коммент авсан мэдээллийг #Hashtag-р тодруулна;
- Хамгийн олон лайк, шэйр болон сэтгэгдэл авсан ч бүтээл нь уралдааны үндсэн шаардлагыг бүрэн гүйцэт хангаагүй бол болзлыг бүрэн хангасан дараагийн оролцогчийг ялагчаар тодруулна;
- Ялагчийг Random (санамсаргүй түүврийн) программ ашиглаж тодруулахгүй бөгөөд цэвэр контентын хандалт дээр тулгуурлан тодруулна.
АНХААРУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ:
- Уралдааны шаардлагыг бүрэн хангасан эсэхээ сайтар шалгах;
- Hashtag-аа зөв бичээрэй;
- Оруулсан постын зургийг Toyota Mongolia сошиал хуудас руу мессежээр илгээнэ. Ингэснээр уралдаанд оролцох хүсэлтээ илгээж байгаа гэсэн утга илэрхийлэх юм;
- Тус уралдаанд аливаа байгууллага, хуулийн этгээд оролцохгүй бөгөөд оролцсон тохиолдолд тухайн бүтээлийг зохион байгуулагчийн зүгээс шалгаруулалтаас хасна.