Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
ТОЁОТА брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү бөхийн бай шагнал, хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.
Энэ жилийн түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар шийдвэрлэсэн. Тохижилт, засварын ажил дуусаж, өнөөдөр /2022.08.22/ албан ёсоор хүлээлгэн өглөө.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын амбулатори юм.
Өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд өдөртөө үйлчилдэг байна. Ийнхүү өндөр ачаалалтай ажилладаг хүүхдийн тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ажил сарын хугацаанд үргэлжлэв.
"АВТОМАШИНААС ГАДНА АЗ ЖАРГАЛ ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРИН АЖИЛЛАЖ БАЙНА"
“Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи: "Тоёота групп компанийн зорилгоо 2021 оноос "Хүн бүрд зориулан аз жаргалыг үйлдвэрлэнэ" гэж тодорхойлсон. Энэ зорилгын хүрээнд автомашин, сэлбэг хэрэгсэл, үйлчилгээнээс гадна аз жаргалыг үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын ажлаар дамжуулан хүүхдүүдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаадаа маш их баяртай байна. О.Хангай аваргын сэтгэлийн хүч эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхдүүдэд хүрч хурдан эдгэрэхэд тусална гэж найдаж байгаа. Бидний хэрэгжүүлж буй ажил урт хугацаанд үргэлжилж, Монголын нийгэм, эдийн засагт, хүмүүсийн сайн сайханд хувь нэмрээ оруулах байх гэдэгт итгэж байна" гэв.
"САЙХАН ОРЧИНТОЙ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ТАЙВАН БАЙЖ, ХУРДАН ЭДГЭРНЭ"
Улсын аварга О.Хангай "ТОЁОТА брэндээс наадмын түрүү бөхөд олгодог шагналыг ЭХЭМҮТ-д шилжүүлэн Хүүхдийн эмнэлгийг тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Маш сайхан тохижилттой болжээ. ТОЁОТА брэндийн хамт олондоо маш их баярлалаа.
Эрүүл мэндийн салбарын хөгжил та бидний гэр бүл, үр хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд шууд хамаатай. Тийм учраас цаашид эмнэлгийн байгууллага бүрийн үйл ажиллагаа хүртээмжтэй, тохилог, тав тухтай орчинтой болно гэж найдаж байна. Хүүхдүүд эмнэлгээр аятай тухтай үйлчлүүлэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулсандаа маш их баяртай байна. Хүүхэд орчин нөхцөл сайтай, эерэг дулаан уур амьсгалтай газраар үйлчлүүлбэл сэтгэл санаа ч тайван байж хурдан эдгэрнэ шүү дээ" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Засвар, шинэчлэлтийн ажлыг "Hello Design" ХХК гүйцэтгэжээ. Тохижилтын ажлын хүрээнд Хүүхдийн зөвлөх поликлиник нь: