Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

Инфографик: 10 САЯ ЛАНД КРУЙЗЕР

***1951 онд анхны загвар нь үйлдвэрээс гарч байсан Ланд Круйзертай холбоотой зарим сонирхолтой мэдээллийг инфографик байдлаар хүргэж байна.***

Forbes сэтгүүлийн судалгаагаар нэг хүн нэг машиныг худалдаж авснаасаа хойш хамгийн урт хугацаанд эзэмшиж, хэрэглэдэг жагсаалтыг Тоёота Ланд Круйзер маркийн машин тэргүүлжээ. 

Ланд Круйзерийг 

  • Африк тивд - далайн түвшнээс дээш 600 метр - Хүмүүнлэгийн тусламж түгээхэд
  • Австрали тивд - Газар дор 1600 метр гүнд - Зэс болон цайрын уурхайд
  • Латин Америк тивд - далайн түвшнээс дээш 3500 метр - Ургац хураалтад
  • Монгол улсад - далайн түвшнээс дээш 1600 метр - Бартаат замыг туулахад түлхүү хэрэглэдэг гэсэн судалгааг toyota.global вебсайтаас гаргасан байна. 

1951 оны 8 сарын 1-нд анх нээлтээ хийсэн Ланд Круйзер анх гарахдаа Тоёота Жийп BJ нэртэй гарч байжээ.

Дэлхий даяар борлуулагддаг Ланд Круйзер маркийн автомашиныг Ойрхи Дорнодын улсуудад хамгийн ихээр худалдан авдаг бол Монгол улсад энэ тоо жилд дунджаар 2000 орчим байдаг.

Тоёота Ланд Круйзер маркын автомашины борлуулалт дэлхий даяар 10 сая давсан үйл явдлыг тохиолдуулан 10 сарын 1-ээс 10 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Ланд Круйзер 200 маркын автомашины худалдан авалт бүрт 5.0 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт олгож байна.
Жич: 2020 оны шинэчлэгдсэн Ланд Круйзер 200 маркын автомашинуудад хамаарахгүй болно.

ЛАНД КРУЙЗЕР ЦУВРАЛЫН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ ТАНД БАЯРЛАЛАА.