Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл
Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид ямарваа нэгэн улсын зах зээлд Дистрибьютор болон Дилерүүдээр дамжуулан тухайн улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж, цаашлаад тогтмол нийлүүлэх түгээмэл хандлага бий.
Үүнтэй адилаар Японы алдарт Тоёота брэнд манай улсын зах зээлд автомашин болон сэлбэг, засвар үйлчилгээгээ мөн албан ёсны дистрибьютор болон албан ёсны дилерүүдийн тусламжтайгаар хэрэглэгчдэд хүргэж байна.
Дэлхий даяар Тоёота брэндийн 170 орчим дистрибьютор, 16000 дилер байдаг бол манай улсын хувьд албан ёсны нэг дистрибьютор, хоёр дилер үйл ажиллагаа явуулдаг.
Тоёота Сэйлс Монголиа ХХК нь 2017 оны 12 сарын 1-нээс Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютораар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өөрсдийн хийдэг зах зээлийн судалгаанд тулгуурлан монголын нөхцөл, хэрэглэгчдийн хүсэлтэд тохирсон бүтээгдэхүүн, түүний хөгжүүлэлт, нийлүүлэлт, засвар үйлчилгээг Тоёота брэндээс тогтоосон стандартын дагуу хүргэх зорилготойгоор Тоёотагийн албан ёсны дилерүүд болох Таванбогд ХХК, Мөнххада ХХК-уудтай хамтран ажиллаж байна.
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн
АЛСЫН ХАРАА: Өндөр чанартай Тоёота бүтээгдэхүүн үйлчилгээгээр Монгол түмнийхээ амьдралд чанар нэмнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Монгол дахь хэрэглэгчдэдээ хүлээлтээс давсан шилдэг үйлчилгээ хүргэх замаар Тоёота брэндийг хүчтэй, хайрлан хэрэглэдэг хэрэглэгчийн хүрээг нэмнэ.
Тоёота Брэндийг сонгон үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгчдэдээ гүн талархал илэрхийлье.