Ажлын байрны мэдээлэл
-
Ажлын байрны төлөв:
Нээлттэй -
Цалингийн мэдээлэл:
3.500.000₮-4.000.000₮ -
Ажлын байрны байршил:
Сүхбаатар дүүрэг -
Ажиллах цагийн төрөл:
Бүтэн цагийн -
Ажлын байрны түвшин:
Мэргэжилтэн -
Холбоо барих утас:
75109999 -
Хүсэлт хүлээн авах:
hr@toyota-monoglia.mn -
Нийтэлсэн огноо:
2025-10-22 10:44:57
Төслийн мэргэжилтэн (засварын төв хариуцсан)
Ажлын байрны тодорхойлолт, зорилго:
Энэхүү ажлын байрны гол зорилго нь хамтарсан засварын төвүүдийг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах заавар, чиглэлийг боловсруулах, мөн хамтын ажиллагаа болон сүлжээг өргөжүүлэхэд оршино. Энэхүү зорилгыг автомашины засвар үйлчилгээ болон сэлбэгийн брэндийн чиглэлээр эзэмшсэн мэдлэг, туршлагад тулгуурлан хэрэгжүүлнэ.
Ажлын байрны гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хамтарсан засварын төвүүдэд тавигдах шаардлага, үйл ажиллагааны заавар, стандарт боловсруулах;
- Тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу хамтран ажиллах боломжтой засварын төвүүдийг тодорхойлох, сонгон шалгаруулах;
- Хамтарсан засварын төвүүдэд тогтмол хяналт шалгалт хийж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
- Хамтарсан засварын төвүүдтэй холбоотой бүх талууд, тэр дундаа AISIN брэндийн сэлбэг хэрэгсэл, техникийн дэмжлэг, сургалт хариуцсан хэсэгтэй нягт уялдаатай хамтран ажиллах
- AISIN сэлбэгийг өрсөлдөгч компанийн сэлбэгтэй харьцуулан судалж, давуу болон онцгой борлуулалтын цэгүүдийг тодорхойлох.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Холбогдох чиглэлээр их, дээд сургууль болон коллеж төгссөн
- Автомашины засварын газар ажиллаж байсан туршлагатай
- Салбарын талаар өргөн мэдлэгтэй байх (автомашины эд анги, засвар үйлчилгээний ноу-хау)
- Техникийн хэрэгслийн талаар өргөн мэдлэгтэй, техникийн ур чадвартай
- Хэлэлцээр хийх, заавар чиглэл өгөх, харилцааны ур чадвар сайтай
- Англи болон Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл:
“Тоёота Сэйлс Монголиа” компани нь ажилтнуудынхаа сайн сайхан байдал болон карьерийн өсөлтийг бүрэн дэмжиж ажилладаг.
-
Хувийн эрүүл мэндийн даатгал: Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн даатгалаар хамгаалдаг.
-
Сургалтын дэмжлэг: Мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжил болон хэлний мэдлэгийг сайжруулах сургалтын зардалд дэмжлэг үзүүлдэг.
-
Фитнесийн төлбөр: Ажилтны бие махбодийн эрүүл мэндийг дэмжих үүднээс фитнесийн төлбөрт дэмжлэг үзүүлдэг.
-
Сар бүрийн хоол болон унааны тэтгэмж
Шаардлагатай ур чадвар:
Хангамж, урамшууллын мэдээлэл: