Бүх автомашин
Land Cruiser 300
LC 70
RAV4
Land Cruiser 250
Prius 60
HiAce
Granvia
Alphard
Hilux
Crossovers & SUV
Land Cruiser 300
LC 70
RAV4
Land Cruiser 250
Sedan
Prius 60
Pickup Truck
Hilux
Тоёотагийн Баталгаат авто сэлбэг
Бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс зөвхөн Тоёота үйлдвэрийн баталгаатай сэлбэгийг танд хүргэж байна. Та Тоёотагийн албан ёсны дилерээс сонгон үйлчлүүлээрэй.
TOYOTA-гийн ДИЛЕР болон үйлчилгээний байгууллагуудад даган баримтлагдан ирсэн үйлчилгээний зарчим бол “3S Philosophy” юм.
Цааш үзэхҮЙЛЧИЛГЭЭНИЙ ФИЛОСОФИ
TOYOTA үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэлхий даяархи TOYOTA гийн ДИЛЕР болон үйлчилгээний байгууллагуудад даган баримтлагдан ирсэн үйлчилгээний зарчим бол “3S Philosophy” юм. 3S философи нь SEIKAKU, SHINSETSU, SHINRAI гэх үсгээс бүрдэх ба тодорхойлолт нь “Нягт нямбай, эелдэг ба шудрагаар итгэлцлийг бий болгох” юм.
SEIKAKU: Тодорхой, яг цав, нягт нямбай гэх утгатай бөгөөд TOYOTA-гийн үйлчилгээнд үйлчлүүлэгчид амласан цаг, үнэ, чанарт хүрэх явдал гэж тодорхойлогддог.
SHINSETSU: Эелдэг, санаа тавилт, нинжин сэтгэл гэх утгатай бөгөөд TOYOTA-гийн үйлчилгээнд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлага, санаа зовинолт, ая тухтай байдлыг ханган ажиллах гэж тодорхойлогддог.
SHINRAI: Итгэл, итгэн найдах, найдвар гэх утгатай бөгөөд TOYOTA-гийн үйлчилгээнд үйлчлүүлэгч харилцагчдынхаа итгэлийг олох явдал нь зөвхөн нэг удаагийн харилцаа бус олон удаагийн Нягт нямбай, эелдэг шударга үйлчилгээ нь итгэлцлийг бий болгодог гэж тодорхойлсон байдаг.
TOYOTA засвар үйлчилгээний түүх нь G1-truck борлуулагдсан үеэс эхтэй.
G1-Truck (1936) нь TOYOTA-ийн анхны масс үйлдвэрлэлийн автомашин байсан бөгөөд зах зээлд нийлүүлэгдсэн үеэс эхлэн асар олон техникийн асуудлууд гарч ирснийг TOYOTA-ийн үүсгэн байгуулагч Тоёода Киичиро нь өөрийн биеэр үйлчлүүлэгчдийн байгаа газарт очин засвар үйлчилгээг хийж үйлчилж байжээ.
Энэ үйлдэл нь TOYOTA-д “Үйлчлүүлэгч Нэн Тэргүүнд” гэх үзлийг бат суурьшуулж өгсөн байна.
TOYOTA-гийн ДИЛЕР болон үйлчилгээний байгууллагуудаас зарласан урамшуулалтай сэлбэгийн худалдаа.
Цааш үзэхБүрэн таараагүй, стандарт бус шалавч хэрэглэх нь эрсдэлтэй тул та өөрийн машинд таарсан шалавчийг хэрэглэж хэвшээрэй.
Тоёота албан ёсны дилерүүдээр баталгаат шалавч хямдралтай үнээр борлуулагдаж байна.
TOYOTA-гийн албан ёсны ДИЛЕР-ийн засвар үйлчилгээний төв болон баталгаатай сэлбэгийг худалдаалж буй хаяг, байршлын мэдээлэл.
ДИЛЕР ХАЙХТАВАН БОГД ХХК - Албан ёсны засвар үйлчилгээний төв
Таван Богд ХХК-ийн Toyota төв, 1-р хороо, Олимпийн гудамж, Cүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Сэлбэг борлуулалт: 94103333; 94104444
Засвар үйлчилгээний төв: 75770000
МӨНХХАДА ХХК - Албан ёсны засвар үйлчилгээний төв
Мөнххада ХХК-ийн Toyota төв, 4-р хороо, Наадамчидын зам - 901, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Сэлбэг борлуулалт, засвар үйлчилгээний төв: 75954444;
ТОП МОТОРС ХХК - Албан ёсны засвар үйлчилгээний төв
Топ Моторс ХХК-ийн Toyota төв, 25 дугаар эмийн сангаас баруун зүгт, Энхтайваны өргөн чөлөө, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс
Сэлбэг борлуулалт, засвар үйлчилгээний төв: 77778090;
Агаар шүүгч - ангиллын сэлбэгүүд
Салоны агаар шүүгч нь агаарын бохирдол, тоос шороо болон ургамлын тоос гэх мэт тааламжгүй зүйлсийг автомашины салон руу нэвтрэхээс сэргийлж шүүх зориулалттай бөгөөд жолооч болон зорчигчдод эрүүл, тав тухтай зорчих орчныг бүрдүүлж өгөх чухал үүрэгтэй.
Өндөр чанарын нүүрсэн салоны агаар шүүгчийн ашиг тус:
Үнэрийг саармагжуулах, салонд тархах агаарын бохирдлыг багасгаж, хорт хийг (нүүрстөрөгчийн исэл, нүүрсхүчлийн хий, азотын исэл г.м) шүүх зорилгоор идэвхтэй нүүрсийг холин оруулсан.
Нүүрсэн давхарга нь бичил тоосонцруудын (хөө тортог, ургамлын тоос, тоос шороо) шүүлтийг нэмэгдүүлдэг.
Хүний үснээс 1 дахин жижиг хэмжээтэй хүний нүдэнд үзэгдэхгүй бичил тоосонцруудыг устгах чадварыг нэмэгдүүлдэг.
Салон дахь агаарын чанарыг сайжруулна.
Салоны агаар шүүгч бохирдсоноор халаагч болон агааржуулагч муу үлээх, эвгүй үнэр гарах болон өвлийн улиралд цонх цантах гэх мэт сөрөг талуудтай.
Автомашины хөдөлгүүр тасралтгүй найдвартай ажиллахын тулд хөдөлгүүрт цэвэр агаар шаардлагатай байдаг. Агаар шүүгч нь агаарт буй бидний нүдэнд үл харагдах олон тооны тоос, тоосонцор болон бусад олон төрлийн гадны биетийг хөдөлгүүрт оруулахгүйгээр шүүж хөдөлгүүрийг цэвэр агаараар хангах зориулалттай эд анги юм.
Баталгаат Toyota-гийн агаар шүүгч нь автомашины загварт тусгайлан зориулж маш олон удаагийн туршилт хөгжүүлэлтийн үр дүнд гарган авдаг.
Баталгаат агаар шүүгчийн онцлог шинж чанарууд:
Гурван давхар шүүлтүүрийн тусламжтайгаар агаар шүүгч нь шороо тоос болон бусад олон төрлийн бохирдлыг дээд зэргээр шүүдэг.
Агаарын урсгалын нэвтрэлтийг маш оновчтой болгосон.
Полиуритан резин хүрээ нь агаар шүүгчийн хайрцагт жигд таарч бүрэн битүүмжилснээр бохирдлыг нэвтрүүлэхгүй бөгөөд давхар дуу чимээг багасгах үүрэгтэй.
Монгол орны эрс тэс уур амьсгалтай, тоосжилт ихтэй нөхцөлд тогтмол үзлэг хийж шаардлагатай тохиолдолд 5,000км тутамд сольж байхыг зөвлөж байна.
Тоормос - ангиллын сэлбэгүүд
Тормосны шингэний үүрэг бол тормосны дөрөөн дээр гишгэхэд үүсэх даралтыг тормосны наклад руу дамжуулах юм. Өөрөөр хэлбэл тормосны шингэн нь агшдаггүй шинж чанартай байдаг учраас түүний энэ шинж чанарыг ашиглан даралтын хүч үүсгэх зорилгоор тормосны системд ашигладаг. Тормосны шингэн нь температурын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай байдлаар зохиогдсон байдаг.
Тоёотагийн тормосны шингэний давуу талууд:
Зэврэлт болон резин эд ангид муугаар нөлөөлөхгүй.
Тослог чанартай.
Температурын өөрчлөлтөд өндөр тэсвэртэй.
Баталгаат тормосны шингэнийг жолоодлогын олон төрлийн нөхцөлд найдвартай ажиллах бол харин дуураймал тормосны шингэн нь стандарт шаардлагатай нийцэхгүйгээс гадна автомашины тормослох чадварыг бууруулах эрсдэлтэй байдаг.
Амортизатор - ангиллын сэлбэгүүд
Амортизатор нь автомашины тулгуурын системийн нэг чухал эд анги бөгөөд автомашины савлагаа болон хөдөлгөөнийг тогтворжуулж, жолооч болон зорчигчийг ая тухтай найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлж өгдөг эд анги юм. Мөн хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг.
Амортизаторыг ажиллах зарчим төрлөөр нь шингэнт ба хийн гэж ангилдаг. Шингэнт амортизатор нь зууралдах чанар өндөртэй өтгөн тосыг ашигладаг бол хийн амортизатор нь хий ба зууралдах чанар сайтай тосыг хамт ашигладаг.
Амортизаторыг ажиллагаагаар нь хоёр ангилдаг:
Нэг талын ажиллагаатай амортизатор нь агших үедээ сул, сунаж байгаа үедээ илүү их эсэргүүцэлтэй буюу хатуу байна.
Хоёр талын ажиллагаатай амортизатор нь агших үедээ ч их эсэргүүцэлтэй, сунах үедээ ч их эсэргүүцэлтэй ажилладаг.
Баталгаат амортизатор нь Тоёотагийн автомашинуудад тусгайлан зориулагдан үйлдвэрлэгдсэн байдаг бөгөөд өндөр чанар, удаан эдэлгээ болон тав тухыг дээд зэргээр мэдрүүлнэ.
Очлуур - ангиллын сэлбэгүүд
Очлуур нь хөдөлгүүрийн ерөнхий үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлгүүрт тодорхой агаар болон шатахууны холимгийг тоосруулахад очлуур оч гарган холимгийг шатаадаг. Энэхүү шаталтаас үүсэх энерги нь хөдөлгүүрийг ажиллуулж улмаар автомашин явах нөхцөлийг хангадаг. Автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч дөрвөөс найман очлууртай байдаг.
Баталгаат очлуур дараах хоёр давуу талтай.
Дээд зэргийн асалт
Баталгаат очлуур нь хамгийн тохиромжтой асаах нөхцөлийг бүрдүүлж хөдөлгүүрийг асаах, хурд авах, шатахуун зарцуулалтыг сайжруулах боломж олгодог.
Бусад цахилгаан эд ангиудыг хамгаалах
Хүчтэй цахилгаан гүйдэл нь очлуураар дамждаг тул бусад цахилгааны хэсгүүдэд нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Баталгаат очлуур нь дотроо бусад цахилгаан эд ангиудыг гэмтээхээс сэргийлдэг функцтэй хийгддэг.
Давхар платинум очлуур
Газардуулах болон үзүүрт байрлах платинум электродуудтай нь элэгдлийг багасгах ба 100,000км хүртэл ашиглах хугацаатай.
Никел болон иридиум агуулснаар илүү бат бөх бөгөөд эдэлгээ удаантай хайлштай учир хагарал цууралт эсэргүүцэх өндөр чадвартай.
Иридиум очлуур
Жижиг хэмжээтэй голын электрод нь илүү сайн оч хаях чадвартай.
Иридиум нь платинум материалаас эдэлгээ удаантай материал юм. Хайлах цэг нь платинумаас ойролцоогоор 1200°F (648°C)-р өндөр байдаг.
Иридиум очлуур нь энгийн очлуураас удаан ашиглагддаг ба нийт 110,000 миль (177,027км) хүртэл ашиглах боломжтой.
Духны ремень - ангиллын сэлбэгүүд
Ремений гол үүрэг нь хөдөлгүүрийн эргэлтийн хүчийг агууржуулагч, гидрийн насос, усны насос гэх мэт төрөл бүрийн эд ангиуд руу дамжуулах юм. Хөдөлгүүрээс ремень рүү хүч дамжуулахад ремень нь жанам болон насосуудыг эргүүлэн бусад эд ангиудыг ажиллуулах энергийг гаргадаг.
Баталгаат ремень нь дараах гурван давуу талтай.
Халуунд тэсвэртэй
Ремений гадаргууг тусгай халуунд тэсвэртэй материал ашигладаг бөгөөд энэ нь ашиглалтыг уртасгадаг.
Эдэлгээ удаан
Ремений доод үед резинэн давхарга хийсэн бөгөөд дамартай шууд харьцах үрэлтийн улмаас хагарал үүсэхээс сэргийлдэг.
Хөдөлгүүрт бүрэн тохирсон
Баталгаат ременьтэй ижил урттай байсан ч өөр материалаар хийгдсэн дуураймал ремень нь цаг хугацаа өнгөрөх тусам сунаж, асуудал үүсгэдэг.
Хагарсан эсвэл урагдсан ремень нь хянах самбарт алдаа заалгүй тасарч хөдөлгүүрт том гэмтэл үүсгэх аюултай. Тиймээс та өөрийн машинд тогтмол засвар үйлчилгээг хийлгэж хуучирсан ременийг шинэ баталгаат ременээр сольж байх нь чухал юм.
Тосны шүүр - ангиллын сэлбэгүүд
Автомашин асах, явах болон огцом хурдлах үед хөдөлгүүрт маш өндөр ачаалал үүсэж байдаг. Хөдөлгүүрийн тос нь энэ үед
Хөргөх
Тослох
Цэвэрлэх
Бүтээмжийг барих
Элэгдлээс хамгаалах
гэсэн таван үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Эдгээр үүргийн хүрээнд тос нь үрэлтээс үүссэн төмрийн үртэс, хөө тортгоос болж бохирддог. Харин энэхүү бохирдлыг цэвэрлэж, шүүх үүргийг тосны шүүр гүйцэтгэдэг. Тосны шүүрийн ажиллах зарчим нь ажилласан тос орох сувгаар орж тосны шүүрээр шүүгдэж цэвэрлэгдээд гарах сувгаар хөдөлгүүр лүү шахагддаг.
Баталгаат тосны шүүр нь бүтэц дизайны хувьд маш сайн зохион бүтээгдсэн бүтээгдэхүүн бөгөөд хөдөлгүүрийн тосны урсгалыг жигд хангах болон дээр зэргийн шүүх чадвартай байдаг.
Баталгаат тосны шүүр нь дараах давуу талуудтай:
Дээд зэргийн шүүх чадвар.
Тосны жигд эргэлт.
Аюулгүйн клапантай.
Бүх тосны шүүрүүд ТОЁОТА брэндийн нарийн стандарт шаардлагуудад нийцдэггүй бөгөөд дуураймал тосны шүүр нь бохирдлыг муу шүүх болон тосны шүүр бөглөрөх зэрэг бусад эд ангиудад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхаарна уу.
Хөдөлгүүрийн тос - ангиллын сэлбэгүүд
Хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийн энерги алдалт, дулаан алдалт, элэгдэл хорогдол болон халалт зэргээс сэргийлэх болон хөдөлгүүрийн механизмуудыг тослох үүрэгтэй.
Баталгаат хөдөлгүүрийн тос нь тусгай орц найрлагатай бөгөөд маш олон үе шат дамжлагаар туршигдан сайжруулж хөдөлгүүрийн эдэлгээ болон үзүүлэлтийг хамгийн дээд зэргээр гаргахаар зориулагдан бүтээгдсэн. Тоёота хөдөлгүүрийн тос нь Тоёотагийн автомашинд ашиглагдахаар зөвшөөрөгдсөн болон санал болгож буй цорын ганц тос юм.
Тоёота хөдөлгүүрийн тос нь дараах үндсэн давуу талуудтай.
Тослох, үрэлт болон элэгдлийг багасгах - Хөдөлгүүр ажиллаж байх үед эд ангиуд хоорондоо харилцан үрэлтэд орж байдаг. Тос нь эд ангиуд дээр тосон бүрхүүл үүсгэж хуурай үрэлт үүсэхээс сэргийлнэ.
Хөргөх - Хөдөлгүүрийн ажиллагаанаас үүсэх халалтыг өөртөө шингээж халалт үүсэхээс сэргийлдэг.
Тусгаарлах – Поршин болон цилиндрийн хананы хооронд тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Зэврэлтээс сэргийлэх – зэврэлт үүсэхээс сэргийлнэ.
Цэвэрлэх – Хөдөлгүүрт үүсэх болон үүссэн бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй.
Баталгаат хөдөлгүүрийн тос нь дотроо Минерал ба Синтетик гэсэн хоёр төрөл байдаг.
Минерал тос нь нефтийг боловсруулах замаар гаргаж авсан тосыг хэлнэ.
Синтетик тос гэж синтезийн аргаар гаргаж авсан тосыг хэлнэ.
Нэмэлт шингэнүүд - ангиллын сэлбэгүүд
Супер Удаан Эдэлгээтэй Антифрийз/Хөргөлтийн Шингэн
Энэхүү тусгай ягаан найрлага нь хортой силикатуудыг ашиглахгүйгээр дээд зэргийн хамгаалалтыг бий болгодог. Энэхүү шингэн нь маш удаан эдэлгээтэй ба таны Тоёота Брэндийн хөдөлгүүрийн шаардлагад тусгайлан нийцүүлэн боловсруулагдсан байдаг.
· Металлаг бус материалтай нийцтэй байх нь усны насосын битүүмжлэлийн насжилтыг нэмэгдүүлдэг
· Борын хүчлийн давс агуулсан хөргүүрийн шингэн нь хөнгөн цагаан гадаргууг зэврүүлдэггүй
· Силикон гелиэс үүдсэн бөглөрлийг радиаторт үүсгэхгүй
· 50/50 харьцаатайгаар урьдчилан шингэрүүлсэн
· Тоёота Брэндийн улаан өнгийн урт хугацааны антифрийз/хөргөх шингэнтэй нийцдэг
Форсунк Цэвэрлэгч
Форсунк цэвэрлэгч нь хөдөлгүүр болон форсунканд хуримтлагдсан нагаарыг зайлуулснаар түлшний шахалтыг хэвийн хэмжээнд оруулан таны хөдөлгүүрийн хүчин чадлыг дахин сэргээх болно. Тоёота Брэндийн Албан Ёсны форсунк цэвэрлэгчийн өндөр чанарын цэвэрлэх чадамж нь хөдөлгүүр дотор хуримтлагдсан нагаарыг бүрэн цэвэрлэж таны хөдөлгүүрийн хүчин чадлыг шинэ мэт сэргээх болно.
Гидрийн Шингэн
Хүчлүүртэй жолооны механизм нь жолоодлогыг чиглүүлэхэд маш зөөлөн хялбар болгоно. Таны жолооны хүрд эргүүлэх үйлдлийг машины дугуйн эргэлтэд хөрвүүлдэг гол хүчин зүйл бол гидрийн шингэн юм. Гидрийн шингэн маш чухал үүрэг гүйцэтгэдэг учир шингэнийг дүүрэн, шинэ байлгах нь чухал юм.
Дифференциал Арааны Тос – 5
Тоёота Брэндийн Албан Ёсны Дифференциал Арааны Тос нь таны машины анхны үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн бөгөөд анх машины хамтаар ирсэн шингэнтэй яг адил юм. Албан ёсны машины анхны үйлдвэрлэгчийн шингэнийг сонгосноор энэхүү бараа болон брэндийн дээд зэргийн чанар болон үр ашигтай байдалд найдаж болох ба та шингэнийг өөрийн машинтай зохицон ажиллах эсэхэд санаа зовох шаардлагагүй юм.
· Тоёота Брэндийн бүх загварын автомашинд зориулан тусгайлан боловсруулсан
· Хөдөлгүүрийн үр ашигтай байлгах чанартай нөхцөлийг бүрдүүлдэг
· Тоёота Брэндийн Албан Ёсны шингэн: урт эдэлгээ, өндөр чанартай шингэн
Хурдны хайрцаг - ангиллын сэлбэгүүд
Хурдны хайрцгийн тос нь араа дискүүдийг тослох болон тэдгээрийн найдвартай ажиллагааг хангаж ингэснээр араа шилжилт дуу багатайгаар зөөлөн шилжих боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Tоёотагийн баталгаат хурдны хайрцагийн тос нь Тоёотагийн автомашины хурдны хайрцагт тохирсон тусгай орц найрлагатай, маш олон үе шат дамжлагаар туршигдан сайжруулагдаж, хурдны хайрцагийн эдэлгээ болон үзүүлэлтүүдийг хамгийн дээд зэрэгт байлгахаар зориулан бүтээсэн байдаг.
Автомашины хурдны хайрцаг нь дотроо “Механик” болон “Автомат” гэсэн 2 төрөл байдаг. Энэхүү 2 төрлийн хурдны хайрцагт өөр төрлийн тос ашиглах бөгөөд Тоёотагийн хурдны хайрцгийн тос нь дараах даваа талуудтай.
Механик хурдны хайрцгийн тос:
Хурдны хайрцгийн ашиглалтын хугацааг уртасгах.
Эрс тэс нөхцөлд тослох чадвар сайн.
Зэврэлтээс хамгаалах.
Температурын өөрчлөлтөд ажиллах чадвар сайн байдаг.
Автомат хурдны хайрцгийн тос:
Хурдны хайрцгийн ашиглалтын хугацааг уртасгах.
Исэлдэлтийг эсэргүүцэх чадвар сайтай байх.
Эд ангиудыг зэврэлтээс хамгаалдаг чадвар сайн байдаг.