Бидний тухай

Тоёота Сэйлс Монголиа ХХК

Бидний тухай

Тоёота Сэйлс Монголиа ХХК нь 2017 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Бидний зорилго нь ТОЁОТА брэндийн дэлхийд танигдсан өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн албан ёсны гэрээт дилерүүдээд дамжуулан хүргэж байна.

Үндсэн үйл ажиллагаа

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ий үндсэн үйл ажиллагаа нь ТОЁОТА брэндийн автомашин, баталгаат сэлбэг хэрэгслийг өөрийн албан ёсны дилерүүдэд нийлүүлэхээс гадна, дилер компаниудын үйл ажиллагааг дэмжих, борлуулалт, үйлчилгээний чанар стандартад хяналт тавих, инженер мэргэжилтэнгүүдийг сургалтаар хангах зэрэг болно.

Харилцагчийн үйлчилгээний төв

Эрхэм үйлчлүүлэгчдэдээ илүү ойртох, бодит мэдээлэл хүргэхийн тулд 2019 оны 10 дугаар сараас эхлэн “Харилцагчийн үйлчилгээний төв”-өө нээж үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Үйлчлүүлэгч та манай үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл доорх цахим хаягуудаар болон утсаар бидэнтэй холбогдох боломжтой.

Имэйл: [email protected]

Утас: 976-75109999

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 (бямба, ням гараг болон бүх нийтийн амралтын өдрүүдээр амарна).

Бид Тоёота брэндийн нэр хүндийг хадгалж, үйл ажиллагаагаа сайжруулахын тулд үйлчлүүлэгч та бүхний санал хүсэлтийг хүлээн авахдаа таатай байх болно.