Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

Эрхэм хүндэт харилцагчдадаа,

“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК нь 2017 оны 12-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Япон улсын “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ”-ын Тоёота брэндийн автомашин, сэлбэг хэрэгслийг Монгол улсад өөрийн дилер компаниудаар дамжуулан борлуулах эрх бүхий албан ёсны, цор ганц дистрибьютер компани юм. 

Дэлхий дахинд тулгараад байгаа Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 8 дугаар сарын 19 өдрөөс хойш авто сэлбэгийн үйлдвэрлэлийн доголдол, нийлүүлэлтийн хомсдол түүнээс үүдэн Тоёота автомашины үйлдвэрлэлийн үе шатуудад хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК  нь өмнө нь мэдэгдэж байсан билээ. Энэхүү цар тахлын нөхцөл байдал дэлхий дахинд нийтээрээ сайжрахгүй байгаатай холбоотой “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ” нь Япон дахь зарим автомашины үйлдвэрлэлээ хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.

Ковид-19 вирусийн тархалтаас хамааран хагас дамжуулагчийн хомсдол үргэлжилсээр байгаатай холбоотой үйлдвэрлэлийн тоо багасах магадлалтай байна. Хэдий тийм ч “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ” нь нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчиддээ боломжит, ойрын хугацаанд автомашиныг нийлүүлэхээр зорьж байна. Тоёотагийн долдугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд өөрчлөлтийн орох эсэхийг та бүхэндээ дахин мэдэгдэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. https://global.toyota/en/newsroom/corporate.

Цар тахлын улмаас авто сэлбэгийн хомсдол, түүнээс үүдсэн Тоёота автомашины үйлдвэрлэлийн түр зогсолтоос шалтгаалан автомашины нийлүүлэлт удаа дараа хойшилж буйд “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК нь  эрхэм үйлчлүүлэгч та бүхнээс дахин гүнээ хүлцэл өчье.