Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

Дугуй бэхэлгээний аюулгүй байдал

Тоёотагийн автомашинууд модель бүрдээ тохирсон дугуйтай ирдэг бөгөөд хэрэв та ямар нэг байдлаар үйлдвэрээс ирсэн дугуй, обудаа солих хэрэгтэй бол дараах зүйлсийг давхар шалгаарай.

  • Бусад Тоёотагийн моделийн дугуйн боолтыг бүү ашиглаарай. Учир нь үйлдвэрлэсэн он, загвар зэргээс хамаарч хоорондоо тохирохгүй байж болно.
  • Аюулгүй байдлыг хангах үүднээс дугуйг тогтоохдоо дугуйн бул дээрх боолтын ам, дугуйн бэхэлгээний боолтын хэлбэр яг таарах буюу зөв боолтыг ашиглах ёстой. Илүү зай эсхүл боолтын эрэг илүү гарсан байж огт болохгүй.

  • Дугуйг зөв, аюулгүй бэхлэхийн тулд Тоёотагийн баталгаат сэлбэг болох тус модельд тохирох дугуйны боолтыг ашиглаарай.
  • Баталгаат бус боолт, гайк нь гаднаасаа Тоёотагийн баталгаат дугуйн боолт, гайктай ижил харагдаж болох ч баталгаа байхгүй тул бид баталгаат бус дуураймал боолт, гайкийг ашиглахыг зөвлөдөггүй.
  • Замд дугуй хагарах, обуд гэмтэх зэргээс хамаарч өөрөө дугуй солих шаардлагатай үед дугуйг солиод боолтыг чангалахдаа тохирсон хүчээр чангалах ёстой. Тоёотагийн автомашин бүрд дагалдаж ирдэг хэрэглэгчийн гарын авлагат ямар хүчээр чангалах ёстойг заасан байдаг.
  • Яаралтай үед өөрөө дугуйгаа солих бол боолтын эрэг шурагт гадны биет болох шороо, зэв байгаа эсэхийг сайтар шалгаж, цэвэрлэсний дараа дугуйгаа угсраарай.
  • Ямар хүчээр чангалах ёстойгоо мэдэхгүй бол өөрт ойр байрлах Тоёотагийн албан ёсны дилерт хандана уу.