TOYOTA

Ямар ч адал явдалд бэлэн

RAV4 гэдэг нь “Robust Accurate Vehicle 4 Wheel drive” гэдэг үгийн товчлол бөгөөд энэ нь түүний хүчтэй, тэнцвэртэй, туулах чадвар сайтай чанарыг илтгэнэ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн SUV автомашины чиг хандлага нь засмал замд зориулагдсан, тав тухтай байдлыг чухалчилсан загвар уруу хэлбийж, түүний үндсэн шинж чанар болох “сэтгэл догдлуулсан” чанар нь бүдгэрч байгааг анзаарсан Тоёота Мотор Корпорацийн инженерүүд тав дахь үеийн бүрэн шинэчлэгдсэн загвартаа “хүчтэй, найдвартай” байдлыг илүү чухалчилсан бөгөөд энэ нь хэрэглэгчдэд ямар ч авто замын нөхцөлд аюулгүй, тухтай аялах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.

 

Эхлэх үнэ: 116,300,000 төгрөг

 

Хэрэглэгч та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн TOYOTA RAV4 автомашинаас дараах 3 төрлийн ангиллаас сонголтоо хийх боломжтой болж байгаа юм.

 

  1. Toyota RAV4 Hybrid High
  2. Toyota RAV4 Petrol High
  3. Toyota RAV4 Petrol 2WD – ШИНЭ АНГИЛАЛ

 

Уг 5 дахь үеийн TOYOTA RAV4 автомашины ижил төрлийн, өрсөлдөгч брэндүүдийн автомашинаас ялгарах давуу тал нь уг ангилалд байх ёстой боловч уг шинж чанар нь алдагдаад байгаа бартаат замыг туулах үзүүлэлт байсан бөгөөд засмал болон бартаат замд ч найдвартай байх чанарыг хослуулж, бартаат замд бусдаас давуу байхаар шийдэлтэйгээр зохион бүтээсэн юм. Ингэснээр бусад ижил төрлийн автомашинуудаас илүү туулах чадвартай болсон бөгөөд уг шинжийг илтгэсэн хүчирхэг бөгөөд бат бөх байдлыг илэрхийлэх гадна дизайнтай болсон юм.

 

 

1. Аюулгүй байдал

Тоёота Мотор Корпорацийн зүгээс 5 дахь үеийн RAV4 автомашины бүх ангиллыг аюулгүйн бүрэн дэрний (Нийт 8 аюулгүйн дэр) тоноглолтойгоор худалдаанд гаргаж эхэлсэн. Ингэснээр тухайн автомашиныг худалдан авсан худалдан авагч ямар ч нэмэлт төлбөргүйгээр бүрэн дэрээр тоноглогдсон автомашиныг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Учир нь, автомашины ангиллаас хамаарч аюулгүйн дэрний тоо болон байрлал хамаардаг байна.

Мөн түүнээс гадна уг автомашинд STAR SAFETY SYSTEM буюу дараах тоноглолуудтай.

  • Автомашин тэнцвэржүүлэлтийн систем (Enhanced Vehicle Stability Control VSC)
  • Автомашин шарвалтын эсрэг систем (Traction Control TRAC)
  • Үл түгжигдэх тормосны систем (Anti-lock Brake system ABS)
  • Автомат хуваарилагч бүхий тормосны систем (Electronic Brake-force Distribution EBD)
  • Аюулгүйн тормосны туслах систем (Brake assist BA)

 

2. Бат бөх байдал

Автомашины кузов нь өмнөх үеийн загвартай харьцуулахад 5хөнгөн болсон боловч кузовын хатуулаг чанар нь 57%-аар сайжирсан. Мөн гаднаас ирэх доргилтыг шингээх тулгуур нэмэгдсэнээр АЮУЛГҮЙ БАЙДАЛ мөн адил сайжирсан.

 

3. Тав тух

TNGA платформийг нэвтрүүлснээр TOYOTA RAV4 автомашин нь яг л седан ангиллын буюу TOYOTA CAMRY автомашинтай ижил тав тух, дотоод орон зайг мэдрүүлж, илүү тогтвортой жолоодлогыг бий болгох бөгөөд жолоочийн үзэгдэх орчныг ч мөн нэмэгдүүлж чадсан. Ингэснээр уг автомашиныг жолоодох үеийн АЮУЛГҮЙ БАЙДАЛ мөн нэмэгдэж байгаа юм. Учир нь үзэгдэх орчин нь аюулгүй байдлын маш чухал үзүүлэлтийн нэг юм.

 

4. Илүү үр дүнтэй хүчирхэг хөдөлгүүр

Ижил багтаамжтай хөдөлгүүрүүдтэй харьцуулахад илүү хүчирхэг болсон төдийгүй уг хөдөлгүүрээс гарах мушгилтын хүчийг нэмэгдүүлж өгснөөр шатахуун зарцуулалтын үр дүнтэй байдал нэмэгдэж нь шатахуун зарцуулалтыг бууруулж чадсан байна.

Өнгө

  • corolla Alpine White
    Өнгө 1
  • corolla Alpine White
    Өнгө 2
  • corolla Alpine White
    Өнгө 3
  • corolla Alpine White
    Өнгө 4
  • corolla Alpine White
    Өнгө 5
  • corolla Alpine White
    Өнгө 6
  • corolla Alpine White
    Өнгө 7
  • corolla Alpine White
    Өнгө 8
  • corolla Alpine White
    Өнгө 9

Загварууд

RAV4 AWD

Үнэ: 144,300,000 ₮

  • Хөдөлгүүрийн марк "M20A-FKS"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-I "
  • Хөгжмийн систем "6 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "225/60R18"

RAV4 Hybrid

Үнэ: 154,400,000 ₮

  • Хөдөлгүүрийн марк "A25A-FKS"
  • Хөдөлгүүрийн төрөл "Hybrid"
  • Хөгжмийн систем "6 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "225/60R18"

RAV4 2WD

Үнэ:  116,300,000 ₮

  • Хөдөлгүүрийн марк "M20A-FKS"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-I"
  • Хөгжмийн систем "6 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "225/65R17"

Баталгаат хугацаа

3 жил
буюу
100,000km