Toyota Dream Car Art Contest



Тоёота Мотор корпораци нь дэлхий улс орнуудад үйл ажиллагаагаа явуулахдаа тухайн улс орны нийгмийн сайн иргэн байгууллага байх уриан доор ү/а-гаа явуулахад эрмэлздэг юм.

Энэ ч утгаараа Тоёота Мотор Корпорацийн Ерөнхийлөгчийн санаачлагаар дэлхийн даяар 12 жилдээ зохион байгуулагдаж буй “Тоёота Мөрөөдлийн Машин” гар зургийн уралдааныг бид Монголдоо 5 жилдээ зохин байгуулсан байна.

Энэ уралдааны гол зорилго нь бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын зурах авьяас чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна хүсэлт мөрөөдөлтэй, зорилготой байхын ач холбогдлыг ойлгуулах цаашилбал дэлхийн томоохон автомашин Тоёота брендийг таниулахад оршино.


2018 оны ялагч Э. Саруулзаяа