Түгээмэл асуултууд

Toyota брэндийн болон компаний талаар

Та энэхүү линк дээр дарна уу: http://www.toyota-global.com/select_region/

Та энэхүү линк дээр дарна уу: http://www.toyota-global.com/showroom/vehicle_gall...

Улс бүр өөр өөр төрлийн автомашины загвартай байдаг. Та вебсайт дотор буй дилерүүдээс брошур авч болно.

Та энэхүү линк дээр дарна уу: http://www.toyota-global.com/company/profile/

Toyota Motor Corporation гэх компани нь албан ёсоор 1937 оны 8 сарын 28-нд үүсгэн байгуулагдсан.

Toyota aвтомашины загваруудын нэрийн гарал үүсэл

  • Allex – Аллекс гэдэг үг нь Франц Allez буюу “явах” гэдэг үгнээс гаралтай юм. Allez гэдэг үгний Z үсгийг X гэж орлуулж “олон газар явах” гэдэг утга оруулж өгсөн.
  • Allion – Аллион гэдэг нэрийг “All in One” буюу “Бүх зүйл нь бүрдсэн” гэдэг утгын товчлол юм.
  • Alphard – Альфард гэдэг бол бидний огторгуйн хамгийн тод одны нэр юм. Мөн Грекийн толь бичгийн α (альфа) гэх үсгээс гаралтай. Тус загварын GV ангилал нь бол Grand Victory буюу Агуу Хожил гэдэг утга илэрхийлж буй.
  • Altezza – Алтэзза гэдэг бол Итали хэлээр “дээд гарлын” гэсэн утгатай юм.
  • Auris – Аурис гэдэг нь бол аура-гаар дүүрэн асах автомашиныг хэлж байгаа юм.
  • Avalon – Авалон гэдэг нэрийг Артур Хааны домогт гардаг Авалон гэх мөрөөдлийн арлын нэрээс авсан юм.
  • Camry – Каамри гэх үг нь Япон хэлээр “Титэм” гэсэн утгатай юм.
  • Chaser – Чэйсэр гэдэг үг нь “үүрд мөнхөд тэмүүлэгч нэгэн” гэх утга агуулдаг.
  • Corolla – Королла гэдэг үг нь Латин-р “Цэцгийн Титэм цоморлог” гэсэн утгатай.
  • Estima – Эстима гэх үг нь Англи хэлний estimable буюу “нэр хүндтэй” гэх утгатай юм.
  • Hiace – Хай-Эйс гэх нэрийг High болон Ace гэх хоёр Англи үгнээс нийлүүлж бүтээсэн юм. Үгнүүд нь “илүү дээр” буюу “загварлаг” гэсэн утга агуулсан.
  • Hilux – Хай-Люкс гэх нэрийн High болон Luxury гэх хоёр Англи үгнээс бүтээсэн юм. Үгнүүд нь “илүү дээр” буюу “тансаг, чанартай” гэсэн утга агуулсан.
  • Ipsum – Ипсүм гэдэг нь Латинаар “яг тэр нэг” гэсэн утгатай.
  • Isis – Ай-сис бол эртний Египет улсын үр өгөөжийн бурхны нэр юм.
  • Ist – Ист гэдэг нэрийг хөдөлгөөн үйлдэл хийдэг гэдэг утгатай artists, stylists гэх үгсийн арын “ist” хэсгийг авсан болно.
  • Kluger -Клүгер гэдэг нь Герман хэлээр “ухаалаг” болон “уран цэцэн” гэсэн үг юм.
  • Prado – Прадо гэдэг нь Португал хэлээр “тал газар” гэсэн утгатай үг юм.
  • Land Cruiser – Ланд Крүүзэр гэдэг нь Англи хэл дээр “газраар тав тухтай аялах” гэдэг утгатай юм.
  • Opa – Португал хүмүүс Оппа гэж баяртай мэдээг аль эсвэл гайхахыг илэрхийлдэг байна.
  • Prius – Приус гэдэг үг бол “бусдын өмнө явах” гэх утгатай Латин үг юм.
  • RAV4 – РАВ4 гэдэг нь “Чөлөөт болон идэвхтэй төрлийн 4 дугуй хөтлөгч” гэх утгатай юм.
  • Vitz – Витз гэх Герман үгнээс гаралтай буюу “ухаалаг, сэргэлэн” гэсэн утгатай.
  • Vista – Виста гэх Англи үг нь “харах орчин, харах байдал” гэсэн утгатай юм.
  • Verossa – Веросса гэх нэрийг Итали Веро буюу “Үнэн” болон Rosso буюу “Улаан” гэдэг үгээс бүтээсэн нэр юм.
  • Succeed – Саксийд гэдэг нь Англи үг буюу “Амжилт” гэсэн үг юм.
  • Sienta – Сиэнта гэдэг нэрийг Испани хэлний 7 гэх тоо буюу Siete мөн Англи үг болох “entertainment” буюу “үзүүлбэр” гэх үгсээс бүтээсэн юм.
  • SAI – Сай гэдэг нь Япон хэлээр “ур чадвар” мөн “өнгөлөг” гэсэн утгатай юм.
  • Raum – Раум гэдэг бол Герман үг ба “зай талбай” гэх утгатай юм.
  • Probox – Пробокс гэх нэрийг professional мөн box гэх хоёр үгээс бүтээсэн юм.
  • Premio – Премио гэдэг нь Испани хэлээр “үнэ цэнэтэй” гэх утгатай юм.
  • Granvia – Гранвиа гэх үг нь Итали хэлээр “гайхалтай зам” гэх утга агуулдаг.
  • Harrier – Харриер гэдэг нь шонхрын нэг төрлийн анчин шувууны нэр юм.
  • Gaia – Гаая гэдэг нь эртний Грекийн ээж дэлхийн бурхны нэр юм.
  • Caldina – Калдина гэдэг нь Итали хэлээр “гол, төвийн” гэх утгатай юм.
  • Cami – Ками гэх нэрийг Casual буюу Энгийн болон Mini буюу жижиг гэсэн хоёр үгнээс бүтээсэн.
  • Mark II – Corona загварын хоёр дахь үе болон Corona-гийн ахисан түвшний илтгэсэн утгатай юм.
  • Mark X – Марк гэдэг нь Англи хэлээр амжилт, бүтээл, зорилго гэх утга агуулсан бол X гэдэг нь дараагийн үе аль эсвэл таамаглашгүй зүйлийг илэрхийлж буй.

Toyota Үйлдвэр болон Музей талаар

Үйлдвэр үзэх

Үйлдвэр дотор зураг авахыг хориглодог.

Тийм. Та цахим хэлбэрээр музейд захиалга өгөх хэрэгтэй байдаг. Дараах линк-р орж захиалга өгнө үү - https://www.toyota.co.jp/service/planttour/reserva...

Хүүхэд 3 болон түүнээс дээш настай байх ёстой. 3-12 насны хүүхдүүдийг эцэг эх нь харж хянах ёстой.

Үгүй. Toyota үзвэрээс сарын өмнө үйлдвэрийг өөрөө томилдог.

Музей үзэх

Тийм. Ресепшн хэсгээс мэдээлэл авна уу. Мэдээлэл авах бол линк дээр дарна уу: https://www.toyota.co.jp/en/about_toyota/facility/...

Тийм. Та зураг болон бичлэг хийж болно. Хэрэв хэвлэл мэдээллийн чанартай бол зөвшөөрөл авах хэрэгтэйг анхаарна уу.

Та доорх газруудаар үйлчлүүлж болно:

Restaurant Socio
Open: 11:30A.M. - 1:30P.M.
Monday - Friday
Reservations at +81 565 29 9260

Starbucks Coffee
Open: 7:00A.M. - 9:00P.M.
Monday – Friday

Хүүхдүүдэд зориулсан FAQ /Түгээмэл асуултууд/

Хятад улс. 2014 онд Хятад улс 23,720,000 автомашин үйлдвэрлэсэн түүхтэй.

Prius загвар Япон улсад хамгийн их үйлдвэрлэгддэг ба 2014 онд 370,000 Prius үйлдвэрлэсэн байна.

2014 оны байдлаар Япон улсад 9,770,000 автомашин үйлдвэрлэсэн байдаг.

Автомашин бүрийн нэг бүрчлэн хэсгийг тооцох юм бол /жишээ нь боолт/ 30 мянга гаруй хэсгээс бүрддэг байна.

Toyota гэх компанийг анх 1937 онд Кийчиро Тоёода гэдэг хүн үүсгэн байгуулсан юм. Компани нэрийг Тоёота гэж нэрлэх нь Тоёода гэхээс арай дээр сонсогдож байна гэж хүмүүс шийдээд ийм нэр өгсөн юм.

Япон улсад 70 мянган хүн Toyota-д ажилладаг. Гэхдээ Toyota өөр өөр улсуудад үйлдвэр компанитай тул нийт дэлхий даяар 340 мянга гаруй хүмүүс Toyota-д ажилладаг юм.

Автомашиныг олон төрлийн зүйлээс хийдэг ба тэдгээр нь төмөр, хөнгөн цагаан, зэс, шил, ризен мөн онцгой төрлийн утас гэх мэт зүйл байдаг. Энэ бүхнийг түүхий эдийн компани цуглуулж автомашины сэлбэг хэрэгсэл болгож дууссаны дараагаар автомашин үйлдвэрлэгч аль эсвэл Toyota-д авчирч өгдөг юм.

Автомашинд орж байгаа зүйл бүхэн өндөр чанартай байх ёстой байдаг тул бид автомашины сэлбэг нийлүүлэгч компаниудтайгаа хамтарч ажиллаж өндөр чанарын бүтээгдэхүүн авдаг.

Toyota компани үүссэн цагаасаа хойш Япон улсад 200 сая гаруй автомашин хийсэн байна.

Үйлдвэр автомашин хийж дуусаад нэг агуу том зогсоол дээр бэлэн автомашинуудыг цуглуулж дэлхий даяар хэрэгтэй гэсэн газар руу илгээдэг.

Энэхүү логог анх 1989 оны 10 сард танилцуулсан байна. Сайн харах юм бол лого нь T үсэг шиг харагдах болно. Мөн хоёр хэсэг байгааг анзаараарай. Хоёр хэсэг нь хоёул эн тэгш утга нь “үйлчлүүлэгчид гаргах сэтгэл” мөн “автомашин хийх сэтгэл” аль аль нь эн тэнцүү чухал гэдгийг илэрхийлсэн утгатай юм. Гадны хүрээ бол Toyota-гийн дэвшилтэт технологи болон ирээдүйд дэлхий огторгуйд хүрэх гэсэн утга агуулж байгаа юм.