TOYOTA

2021 он: Тоёота Философи ба Үнэт зүйл

01 сарын 14, 2021

Тоёота брэндийн үүсгэн байгуулагч Сакичи Тоёодагаас үүдэлтэй үндсэн 5 зарчим:
- Өөрт ноогдсон ажил үүрэгтээ үргэлж чин сэтгэлээс хандаж, хүчин чармайлтаа компанийн болон нийт сайн сайхан зүйлд зориулах
- Үргэлж шинийг суралцагч, бүтээлч сэтгэхүйтэй байж бусдаас түрүүлж алхахыг эрмэлзэх
- Байнга хөрсөндөө буусан шийдвэр гаргаж, хийсвэр хөнгөн хөдлөхөөс зайлсхийх
- Ажил дээрээ үргэлж гэртээ байгаа мэт халуун дулаан, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхийг зорих
- Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, сэтгэлийн амар амгаланг хүндэлдэг байх

 

Технологийн хөгжил, техникийн дэвшил хүн төрөлхтний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирч байгаа энэ үед бидний нийгэм, иргэншил, амьдралын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Хүмүүст зориулсан үнэ цэнэ, үйл ажиллагааны чиглэлийг Тоёота Мотор Корпорац  эрхэмлэж, үнэт зүйлс, алсын хараандаа тусгахаар болсноо 2020-2021 оны заагт зарлалаа.

 

Эрхэм зорилго: Бүгдэд зориулан Аз Жаргалыг үйлдвэрлэгч

- Тиймээс бид хүний аз жаргалын талаар үргэлж боддог.

- Тиймээс бид илүү сайн бүтээгдэхүүнийг илүү хямдаар үйлдвэрлэдэг.

- Тиймээс бид секунд, цент бүрийн үнэ цэнийг эрхэмлэдэг.

- Тиймээс бид бүхий л хүчээ дайчлан, мэргэн ухаанаа шавхдаг.

- Тиймээс бид тогтсон ойлголт, өнгөрсөн зүйлд баригддаггүй.

- Тиймээс бидний ажил хязгаарлагдахгүйгээр өргөжин тэлнэ.

 

Алсын хараа: Бүгдэд зориулан Мобилити (хөдөлгөөнт байдал)-г нийгэмд боломжтой болгох

Олон талт, тодорхойгүй ертөнцөд Тоёота нь

- Хүмүүс болон юмсын мобилити-гийн чанар болон хэмжээг нэмэгдүүлэх,

- Хүмүүс, компаниуд, төрийн байгууллагууд, олон нийт илүү ихийг бүтээх боломжийг нэмэгдүүлэх,

- Хүн төрөлхтөн, дэлхий ертөнцтэй тогтвортой зэрэгцэн оршихыг хичээдэг.

 

TOYOTA WAY

Хард тал, софт талаа нэгтгэн, түншлэгчидтэйгээ хамтран Тоёотагийн Арга замаар өвөрмөц үнэ цэнийг бий болгох.

 

ТҮНШЛЭГЧИД
Хамтдаа аз жаргалыг үйлдвэрлэх найзууд болох түншүүд, олон нийт, худалдан авагчид, ажилтнуудаа хүндэтгэн, хүчээ нэгтгэе.
СОФТ ТАЛ
“Хүмүүс нэгдүгээрт” гэсэн философи үзэл санааг бий болгон нийгмээ сайхан болгох төсөөллийг бий болгох.

Гэнчи гэнбүцүгээр (бодит байдлыг нүдээр үзэх) асуудлын мөн чанарыг тодорхойл.
ХАРД ТАЛ
Хүмүүс болон юмсын мобилитиг дээшлүүлэх төхөөрөмж, Түншүүдтэйгээ хамтран бүтээх платформ,

Эдгээрийг софт талтайгаа уялдуулан уян хатан, хурдацтайгаар өөрчлөлтийг хийх болно