TOYOTA

"Топ Моторс" ХХК - Монгол дахь Албан ёсны Дилер шинээр нэмэгдлээ

09 сарын 15, 2021

Тоёота брэнд нь албан ёсны дистрибьютер болон албан ёсны дилер бүтцээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ улс улсын зах зээл, хэрэглэгчдийн онцлог, зам болон хэрэглээний нөхцөл байдалд тохируулан нийлүүлж ажилладаг.

 

Олон улсын энэ жишгийн дагуу Монгол улсад 2017 оноос хойш Тоёотагийн албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК, албан ёсны дилерүүд болох Таван Богд ХХК, Мөнххада ХХК гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тоёота брэндийн шинэ автомашин, албан ёсны баталгаат авто сэлбэг борлуулах болон баталгаат засвар үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзүүлэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

 

2021 оны 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн Тоёотагийн Монгол дахь албан ёсны дилерийн тоо нэгээр нэмэгдэж Топ Моторс ХХК Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төвөө нээж байна. Тоёота Топ Моторс Төв нь манай улсад ашиглагдаж буй Тоёота брэндийн бүх загварын автомашины баталгаат засвар үйлчилгээ болон зөвөлгөө үзүүлж, албан ёсны баталгаат авто сэлбэгийн борлуулалтын дилерийн үйл ажиллагаа эхэлж байгааг дуулгахад таатай байна.

Та бүхэн шинээр нээгдэж буй Тоёота Топ Моторс төвийн үйл ажиллагаатай танилцаж, өргөнөөр үйлчлүүлээрэй.

Хаяг: Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангаас баруун зүгт, Энхтайваны өргөн чөлөө, төв зам дагуу байрласан.
Ажлын цаг: Даваа-Ням 09:00 -18:00 цаг
Холбоо барих утас: 7777-8090