TOYOTA

МЭДЭГДЭЛ - Шинэ Загварын Автомашин

01 сарын 22, 2021

Тоёотагийн үнэнч үйлчлүүлэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе!

 

Тоёота Мотор корпорац нь шинэ загварын автомашин болон загварын шинэчлэлт хөгжүүлэлтийн талаар мэдээллээ үргэлж өөрийн албан ёсны мэдээллийн хуудас, вебсайт, хэвлэлийн хурал болон дэлхийн нийтийн нээлтээр дамжуулан олон нийтэд хүргэдэг. Хэрэглэгчдийн дунд Ланд Круйзер автомашины шинэ загварын талаар баталгаагүй эх сурвалжаас гарсан цуу мэдээлэл багагүй тархаж, албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн хэрэглэгчтэй харилцах албанд ч гэсэн лавлах асуултууд ирж байна.

 

Тоёотагийн албан ёсны дилерүүд болох Таван Богд ХХК, Мөнххада ХХК-иудын хамтаар бид улсынхаа хэрэглэгчдийн хүсэлт сонирхол, уур амьсгал болон зам тээврийн нөхцөлд тохируулан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ялангуяа Ланд Круйзер автомашины хөгжүүлэлтийг хийж хүргэдэг. Одоогоор шинэ загварын Ланд Круйзер автомашины тухай ямар нэгэн албан ёсны мэдээлэл гараагүй гэдгийг Тоёота Мотор корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөллийн хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид ч албан ёсны мэдээлэл гарсан даруйд албан ёсны эх сурвалжийн хувьд хэрэглэгчид болон зах зээлд хамгийн түрүүнд хүргэхийг хичээж ажиллах болно.

 

Тоёота Сэйлс Монголиа ХХК