TOYOTA

Тоёота Үйлдвэрлэлийн талаар мэдэгдэл 2021.09.10

09 сарын 10, 2021

Сүүлийн саруудад Зүүн Өмнөд Азийн орнуудад гарч буй цар тахлын халдварын огцом өсөлтөөс үүдэлтэйгээр тодорхой авто сэлбэгүүдийн хомсдол үүсч, улмаар Тоёота брэндийн автомашины үйлдвэрлэлтэд гарсан томоохон зогсолтоос үүдэн 2021 оны 9 болон 10 дугаар сарын үйлдвэрлэлт, автомашины нийлүүлэлтэд нэмэлт өөрчлөлт хүндрэлүүд учирж байна. Бидний 8-р сарын 19-ний өдөр мэдээлсний дагуу үйлдвэрлэлтийн өөрчлөлтөөс гадна дээрх нэмэлт өөрчлөлт гарч байна.

 

9-р сард гарах үйлдвэрлэлтийн өөрчлөлтүүдийг холбоос дарж энэхүү мэдээний эх хувилбараас харна уу. 10-р сард гарах үйлдвэрлэлтийн өөрчлөлтийг бид үргэлжлүүлэн тооцож байгаа бөгөөд 9-р сарын дундуур тодорхой мэдээлэл бэлэн болмогц та бүхэнд хүргэх болно.

 

Гарч буй нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эрхэм харилцагч та бүхэнд хүндрэл учруулж байгаад Монгол дахь Тоёотагийн албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн зүгээс чин сэтгэлээсээ хүлцэл өчье.