TOYOTA

Тоёота Үйлдвэрлэлийн талаар мэдэгдэл 2021.08.19

08 сарын 19, 2021

Эрхэм хүндэт харилцагчдадаа, 

“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК нь 2017 оны 12-р сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Япон улсын “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ”-ын Тоёота брэндийн автомашин, сэлбэг хэрэгслийг Монгол улсад өөрийн Дилер компаниудаар дамжуулан борлуулах эрх бүхий албан ёсны, цор ганц Дистрибьютер компани юм. 

Дэлхий дахинд ихээр тархаад байгаа КОВИД-19 цар тахал нь сүүлийн үед Зүүн Өмнөд Азийн улсуудад хурдацтай тархаж буйн улмаас авто сэлбэгийн үйлдвэрлэлтэд доголдол үүсч, нийлүүлэлтийн хомсдол бий болон Тоёота автомашины үйлдвэрлэлийн үе шатуудад хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай бид өмнө нь мэдэгдэж байсан билээ. Энэхүү нөхцөл байдал нь улам бүр хүндэрч 9 дүгээр сараас олон үйлдвэрт хязгаарлалт, зогсолт хийхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Тухайлбал, “Land Cruiser 300” үйлдвэрлэгддэг Ёшивара үйлдвэр 9 сард зогсолт хийхээр болоод байгаа тухай “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ” мэдэгдлээ. Бусад загварын автомашины үйлдвэрлэлтэнд хэрхэн нөлөөлж байгааг доорх холбоосоор үзнэ үү.

https://global.toyota/en/newsroom/corporate/35741389.html

https://global.toyota/jp/newsroom/corporate/35742399.html

Авто сэлбэгийн хомсдол, түүнээс үүдсэн Тоёота үйлдвэрлэлийн түр зогсолтоос шалтгаалан автомашины нийлүүлэлтэд хүндрэл учруулж буйдаа эрхэм үйлчлүүлэгч та бүхнээс гүнээ хүлцэл өчье.