ӨӨРЧЛӨЛТ ХУВЬСЛЫГ ӨВ ЗАЛГАМЖИЛСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ
ӨӨРЧЛӨЛТ ХУВЬСЛЫГ ӨВ ЗАЛГАМЖИЛСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Ланд Круйзер автомашины түүх 1951 оны анхны үеийн загвар болох Toyota Jeep BJ-тэй хамт эхэлсэн. Тэр цагаас хойш Ланд Круйзерийн хөгжил найдвартай, бат бөх, жолоодоход таатай хэв шинжээ хадгалан тасралтгүй хөгжиж ирсэн юм. Бүх замын хаан болсон Ланд Круйзер хэрэглэгчдийг хүссэн газартаа саадгүй, аюулгүй хүргэдгээрээ алдаршин түүхийн хугацаанд улам хүчирхэгжсээр байна. Хязгаарыг давсан цоо шинэ Ланд Круйзерийг Ланд Круйзерийн 70 жилийн түүхт ой тохиож буй 2021 онд та бүхэнд толилуулж байна.

 

Засмал зам, оффрөүд алинд ч та хүссэнээрээ урагшилж чадна. Бартаат замын хаан өөрийн түүхэн дэх хамгийн шилдэг гүйцэтгэлийг танд замын ямар ч нөхцөлд бүрэн үзүүлнэ.

 

ИЛҮҮ ХҮЧИТГЭСЭН Ч УЛАМ ХӨНГӨН ЖИНТЭЙ БОЛСОН ИХ БИЕ


Тохиромжтой байрлуулсан суналтын өндөр шинж чанартай ган хүрээнд хөнгөн цагаан их биеийн хавтан суурилуулж бартаат замын жолоодлогын тогтвортой байдал, бат бөх байдлыг сайжруулж, жинг багасгахын зэрэгцээ хатуу байдлыг нэмэгдүүлж, ямар ч зам дээр тогтвортой жолоодлого, жолоодох үеийн бүрэн тав тухыг олгоно.

  • 3.5 литрийн багтаамжтай, хос турбо хөдөлгүүр
  • 10 шатлалт автомат хурдны хайрцаг

Хүч гаргах гүйцэтгэл нь маш гайхалтай болсноор автомашины жолоодлогыг саадгүй, тааламжтай байлгахын зэрэгцээ түлшний зарцуулалтыг багасгасан.

АВТОМАТ ГОРИМ НЭМЭГДСЭН MULTI TERRAIN SELECT СИСТЕМ*

Multi-Terrain Select функц нь бүх төрлийн замын гадаргуу дээгүүр жолоодох боломжийг олгодог систем юм. Замын гадаргууг шийдэж, оновчтой зүтгүүрийн хүчийг хангахын тулд систем нь гадаргуу дамжуулалтын H4 хүрээнээс таван өөр горимоос, L4-т дөрвөн өөр горимоос сонгож ажиллах боломжтой.


Нэмэлтээр AUTO горимтой болсон нь автомашин өөр өөр хэсэгт байрлах мэдрэгчийн мэдээлэлд үндэслэн одоогийн жолоодлогын гадаргууг тооцоолж, хөдөлгүүрийн мушгих хүч болон амортизаторын хяналтыг оновчтой болгодог. Жолооч бартаат замын хамгийн сайн гүйцэтгэлийг үзүүлэхийн тулд жолооны горимоо өөрчлөх шаардлагагүй.

ӨНДӨР ЧАНАР, ФУНКЦИЙН АЖИЛЛАГААНЫ АХИЦ ДЭВШИЛ

Дотор салон нь танд тэргүүлэх зэргийн SUV автомашины хувиар тансаг мэдрэмж, жолоодлогын тав тухыг санал болгож байна.

  • Олон хүрэлт зэрэг мэдрэх 12.3 инчийн том дэлгэц (TMOT - Toyota Multi Operation Touch)
  • Арын хэсгийн агааржуулалт нь арын суудалд зорчигчдын тав тухыг сайжруулсан
  • Гуравдугаар эгнээний зорчигчийн суудлыг нэг товчлуур дараад шал руу эвхэгдэж зай талбай нэмэгдүүлэх функц

 

*VX, ZX загваруудад байх функцүүд

Өнгө
Загварууд
Land Cruiser GX.R Petrol Үнэ: 188,100,000 ₮
  • Хөдөлгүүрийн марк "1GRFE"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-i V6"
  • Хөгжмийн хэмжээ "Энгийн 6 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "265/65R18 (71/2J)"
Land Cruiser GX.R Petrol Leather Үнэ: 197,400,000 ₮
  • Хөдөлгүүрийн марк "1GRFE"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-i V6"
  • Хөгжмийн хэмжээ "Энгийн 6 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "265/65R18 (71/2J)"
Land Cruiser VX Petrol Үнэ: 277,500,000 ₮
  • Хөдөлгүүрийн марк "V35A-FTS (V6G)"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-i V6"
  • Хөгжмийн хэмжээ "Pio 10 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "265/65R18 (71/2J)"
Land Cruiser ZX Petrol Үнэ: 293,900,000 ₮
  • Хөдөлгүүрийн марк "V35A-FTS (V6G)"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-i V6"
  • Хөгжмийн хэмжээ "JBL 14 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "265/55R20 (8J)"
Land Cruiser GX.R Diesel Үнэ: 227,800,000 ₮
  • Хөдөлгүүрийн марк "V35A-FTS (V6G)"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-i V6"
  • Хөгжмийн хэмжээ "Энгийн 6 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "265/65R18 (7J/2J)"
Land Cruiser VX Diesel Үнэ: 267,200,000 ₮
  • Хөдөлгүүрийн марк "V35A-FTS (V6G)"
  • Хөдөлгүүрийн төрөл "VVT-i V6"
  • Хөгжмийн хэмжээ "JBL 14 өсгөгчтэй"
  • Дугуйн хэмжээ "265/65R18 (7J/2J)"
Баталгаат хугацаа 3 жил
буюу
100,000km