Ланд Круйзерийн 70 жилийн ойд зориулсан ТУСГАЙ ЗАГВАР 12 сарын 03, 2021
Ланд Круйзерийн 70 жилийн ойд зориулсан ТУСГАЙ ЗАГВАР

Тэртээ 1951 оны 8-р сарын 1-ний өдөр хамгийн анхны загвар нь гарч байсан Ланд Круйзер автомашины 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү урт хугацааны түүхийн тэмдэглэл болгож Тоёота Мотор Корпорац Ланд Круйзер цувралын 70 жилд зориулсан тусгай загвараар үнэнч хэрэглэгч, шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьж байна. Анх үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 2019 онд 10 сая хувь борлуулж түүхийн хуудаснаа бичигдэж байсан бол энэ удаагийн онцлох зүйл нь дэлхий даяар тун цөөн тоогоор үйлдвэрлэгдэж буй ТУСГАЙ ЗАГВАРЫН ЛАНД КРУЙЗЕР автомашин болж байна.

Ланд Круйзер цувралын 150 буюу 4-р үеийн Прадо загвар анх 2009 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн юм.  Дөрвөн цилиндртэй 2.7 литрийн багтаамжтай VVT-I хөдөлгүүртэй тус автомашины өмнөх загварууд 1996 оноос хойш Hilux Surf машины их биеийн хүрээнд суурилан бүтээгдэж байсан бол ийнхүү 2009 оноос Hilux surf болон Прадо загварын давуу талуудыг нэгтгэн 4-р үеийн Прадо загварт шингээснээрээ онцлог юм. Хөдөлгүүрийн хэмжээ, туулах чадвар болон гадна их биеийн загварын хослол нь хотын урбан хэсэг, засмал болон бартаат замын алинд ч сайтар зохицсон хэрэглээтэй автомашинд тооцогдож байна.

Бүх насны хэрэглэгчдэд тохирох загвар дизайн, замын ямар ч нөхцөлд тохирох жолоодлогын тав тух, туулах чадвартайг сонгохыг хүсвэл та Ланд Круйзер Прадо автомашины албан ёсны веб хуудсаар зочлоорой. Ланд Круйзер автомашины үнэнч хэрэглэгч, фэнүүддээ Тоёота брэндийн зүгээс гүн талархал илэрхийлье!