"Мөрөөдлийн Машин" - Хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо 02 сарын 01, 2021
"Мөрөөдлийн Машин" - Хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

“Тоёота Мотор Корпорац”-ийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Dream Car” буюу “Мөрөөдлийн машин” 14 дэх удаагийн гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа.

Хүүхэд бүрийн хүслээ шингээн зурсан 400 гаруй бүтээл энэ удаагийн уралдаанд иржээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар бүтээлүүдийг хүлээж авч, хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад авьяасаа нээх боломжийг олгосон онцлогтой уралдаан боллоо. Энэ жилийн уралдаанд 4-15 насны оролцогчид бүтээлээ ирүүлжээ.

 

“Мөрөөдлийн машин” хүүхдийн гар зургийн уралдаан нь олон улсын хэмжээнд 14 дэх жилдээ, Монгол Улсын хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Энэ уралдаанд 70 гаруй улсаас шилдгээр шалгарсан хүүхдүүд бүтээлээ илгээн оролцдог уламжлалтай. Тэдний нэг хэсэг нь болж бүтээлээ ирүүлсэн бүх хүүхдүүдэд халуун баяр хүргэе.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  • • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зураач, урлаг судлаач С.Цогтбаяр
  • • Г.Занабазарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейн захирал, зураач, урлаг судлаач, доктор, профессор П.Байгалмаа
  • • "Хөөрхөн шар шувуу" сургалтын төвийг үүсгэн байгуулагч, Монгол тв-ийн хүүхэд хөгжлийн булангийн эрхлэгч, багш Г.Төмөрзаяа нар энэ удаагийн уралдааны бүтээлүүдэд өөрсдийн үнэлгээг өгч, шилдгүүдийг тодруулсан юм.

 

“МӨРӨӨДЛИЙН МАШИН” 14 ДЭХ УДААГИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

8 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:

  • • Нэгдүгээр байранд А.Амин-Эрдэнэ /7 настай/
  • • Хоёрдугаар байранд Э.Ялгуун /6 настай/
  • • Гуравдугаар байранд Б.Анхилуун /4 настай/
А.Амин-Эрдэнэ, 7 нас "Шидэт гутал"

 

Э.Ялгуун, 6 нас "Усанд, газарт, агаарт мөрөөдлийн машинаараа гэр бүлээрээ"

 

Б.Анхилуун, 4 нас "Гүнжүүдийн машин"

 

8-12 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:

  • • Нэгдүгээр байранд О. Гэрэлмаа /8 настай/
  • • Хоёрдугаар байранд Э.Содбилэг /9 настай/
  • • Гуравдугаар байранд Э.Энх-Учрал /10 настай/
О.Гэрэлмаа, 8 нас "Хайр түгээгч машин"

 

Э.Содбилэг, 9 нас "Эзэн Чингистэй уулзсан минь"

 

Э.Энх-Учрал, 10 нас "Хорвоо ертөнцтэй танилцах хүсэл"

 

12-15 ХҮРТЭЛХ НАСНЫ АНГИЛАЛД:      

  • • Нэгдүгээр байранд Э.Хулан /14 настай/
  • • Хоёрдугаар байранд Б.Дөлгөөн-Эрдэнэ /12 настай/
  • • Гуравдугаар байранд Э.Хонгорзул  /12 настай/
Э.Хулан, 14 нас "Мөрөөдлийн машин - Бидний холбоо"

 

Б.Дөлгөөн-Эрдэнэ, 12 нас "Time ripper. Цаг урагч"

 

Э.Хонгорзул, 12 нас "Ядуу хүмүүст зориулсан тусламжийн машин"

 

“Мөрөөдлийн машин”-аа цаасан дээр буулган, сэтгэлээ шингээн бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдодоо дахин баяр хүргэхийн сацуу 15 дахь удаагийн уралдаан ирэх аравдугаар сараас зарлагдах сайхан мэдээг дуулгая.