Хуулийн нөхцөл

ЭНЭХҮҮ НӨХЦЛИЙГ АНХААРАЛТАЙ УНШИНА УУ. ЭНЭХҮҮ НӨХЦЛИЙГ ТА ЗӨВШӨӨРСНӨӨР ЦАХИМ ХУУДАСНЫ АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БҮХИЙ Л МАРГААНЫГ ШҮҮХИЙН ЖУРМААР БУС АРБИТРЫН ЖУРМААР ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ТА ЗӨВШӨӨРЧ БАЙГАА БОЛНО. МӨН ЭНЭХҮҮ АРБИТРЫН НӨХЦЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР ТА ЦАХИМ ХУУДАСНЫ АШИГЛАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН БУСАДТАЙ ХАМТРАН ХЭРЭГ ҮҮСГЭХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙГАА БӨГӨӨД ЗӨВХӨН ГАНЦААРЧИЛСАН АРБИТРЫН ХЭРЭГ ҮҮСГЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО. ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ НӨХЦЛИЙГ БҮХЛЭЭР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДАС РУУ НЭВТРЭХГҮЙ, МӨН АШИГЛАХААС ТҮДГЭЛЗЭН ҮҮ.

ЭНЭХҮҮ НӨХЦЛҮҮД НЬ ЗӨВХӨН ЭДГЭЭР ЦАХИМ ХУУДАСНУУДАД ХАМААРАЛТАЙ БӨГӨӨД ТОЁОТА, ТОЁОТАГИЙН ДИЛЕРҮҮД, ДИЛЕРҮҮДИЙН ХОЛБОО БОЛОН ДИСТРИБЬЮТЕРҮҮДИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЖ БУЙ ЦАХИМ ХУУДСУУД НЬ ЭНЭХҮҮ НӨХЦЛӨӨС ТУСДАА, ӨӨРИЙН ГЭСЭН ХЭРЭГЛЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

1. ЦАХИМ ХУУДАСНЫ ТАЛААРХ ТАЙЛБАР

Энэхүү Цахим хуудас нь Тоёота болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээ, зар сурталчилгаа, Тоёотагийн барааны тэмдэг (тодорхойлолтыг доороос харна уу), зураг, мэдээлэл, дижитал зурагнууд, өгүүлэл, санал асуулга, аппликэйшнүүд, тэмцээн, уралдаан болон бусад контентүүдтэй (нийтэд нь “Контент” гэх) холбоотой мэдээллүүдийг агуулсан бөгөөд тэдгээр нь холбогдох оюуны өмч, зохиогчийн эрхийн тухай хуулиудаар хамгаалагдсан болно. Контент нь бичгийн, өгөгдлийн, дууны, графикийн, дүрсийн, зургийн, бичлэгийн, программ хангамжийн зэрэг өөр бусад хэлбэртэй байж болно.

Энэхүү Цахим хуудсанд тавигдсан Тоёотагийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зөвхөн Монгол Улсад зориулагдсан нөхцөл, техник, тоног төхөөрөмжийг агуулсан агуулсан бөгөөд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Цахим хуудсан тавигдсан зар сурталчилгааны болон урамшуулалт хөтөлбөрүүд нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хамааралтай бөгөөд тухайн хөтөлбөрт тусгагдсан нөхцөл, заалтын хүрээнд хязгаарлагдана.

2. ЦАХИМ ХУУДАСНЫ ӨМЧЛӨЛ БОЛОН АШИГЛАЛТ

Тоёота болон түүний харилцан хамааралтай этгээдүүд нь энэхүү цахим хуудсыг өмчлөх бүрэн эрхтэй бөгөөд Цахим хуудас дахь лого, барааны нэр, үйлчилгээний нэр болон бүх барааны тэмдэгүүд зэрэг Цахим хуудас дээр байршсан бүхий л Контентуудыг эзэмших ашиглах бүрэн эрхтэй болно (Нийтэд нь “Барааны тэмдгүүд” гэх).

Тоёота нь танд Цахим хуудсыг ашиглахад хориглох зүйлс зэрэг энэхүү цахим хуудасны хэрэглэх нөхцлүүдийг мөрдөж, энэхүү Цахим хуудсанд арилжааны бус хувийн зорилгоор нэвтэрч, ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, цаашид шилжүүлэх боломжгүй, өөрчлөх боломжтой эрхийг олгож байна (Доор тодорхойлсны дагуу Контентийн болон Мобайл үйлчилгээнүүдийг багтаан). Тоёота өөрийн хүсэл зоригийн дагуу танд олгогдсон дээрх эрхийг хэдийд ч ямар ч шалтгаанаар цуцлах, зогсоох, түдгэлзүүлэх эрхтэй.

Тоёота нь танд урьдчилсан сануулга өгч эсхүл өгөхгүйгээр Цахим хуудасны үйл ажиллагаа, түүний нэг хэсгийг тухай бүр өөрчлөх, засварлах, хаах, түр зогсоох эрхтэй. Та энэхүү нөхцлийг зөвшөөрснөөр Тоёота нь дээрх Цахим хуудансы засвар, өөрчлөлт, түдгэлзүүлэлт, цуцлалт, зогсолттой холбоотойгоор танд болон гуравдагч этгээдийн өмнө ямарваа нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг мэдэж ойлгосон болно.

3. ЦАХИМ ХУУДАС РУУ НЭВТРЭХ, АШИГЛАХАД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

Та энэхүү нөхцлийн дагуу Цахим хуудсанд нэвтрэх, ашиглах эрхийг авснаар дараах дүрмийг заавал баримтлахыг зөвшөөрсөн болно:

Та Тоёота болон түүний харилцан хамааралтай этгээдүүдийн барааны тэмдэг, Цахим хуудсанд байршсан Контент болон бусад материалуудыг (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) бидний болон аливаа гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авснаас үл хамааран ямар ч зорилгоор ашиглаж дам бүтээгдэхүүн хийх, дахин ашиглах, ашиглах, зарах, үзүүлэх, шилжүүлэх, хэвлэх, өөрчлөх, бусдад түгээх, татах, хуулбарлаж (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) болохгүй;

Та Цахим хуудасны үйл ажиллагааг гэмтээх, доголдуулж болзошгүй аливаа хэлбэрээр Цахим хуудсанд нэвтэрч эсхүл ашиглаж болохгүй. Мөн Цахим хуудас болон түүнд байршсан Контент, бусад материалууд, Цахим хуудасны сүлжээг бусдын энэхүү Цахим хуудсыг ашиглах тав тух, сэтгэл ханамжид саад болох сэдэлтэйгээр эсхүл саад болох байдлаар ашиглаж эсхүл нэвтэрч болохгүй;

Та аливаа бусад хүн, хуулийн этгээдийн хувийн нууц болон нийтлэлийн эрх болон бусад эрхийг (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) зөрчих, бусдыг дарамтлах, хүчирхийлэх, гутаан доромжлох, заналхийлж эсхүл тэгж болзошгүй байдлаар энэхүү Цахим хуудсанд нэвтрэх эсхүл Цахим хуудсыг ашиглаж болохгүй;

Та бусдын хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах зорилгоор хуурамч мэдээ, захидал бусад руу явуулж болохгүй;

Та Цахим хуудасны байрлаж буй сервер, сүлжээ, мэдээлэл, өгөгдөл зэргийг авахаар оролдох, тийн авах, Цахим хуудсыг аливаа байдлаар засаж өөрчилж болохгүй;

Та Цахим хуудсанд эсхүл Цахим хуудсаар дамжуулж ямарваа нэг видео болон аудио контент, зураг, текст, сурталчилгааны мэссэж нэвтрүүлэх эсхүл цацаж болохгүй;

Та доор тусгагдсан Гадны Сайтуудын Зөвлөмжид нийцүүлэн Тоётагийн бүтээгдэхүүнийг нэрээр нь эсхүл Цахим хуудас дахь линкээр нь таньж байгаагаас бусдаар бидний урьдчилсан зөвшөөрлийг авалгүйгээр Цахим хуудас дахь ямар ч зүйлийг дахин боловсруулахаар аливаа линктэй холбож болохгүй.

Мөн та Цахим хуудасны ашиглалт, нэвтрэлттэй холбоотойгоор холбогдох хууль, дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний шаардлагуудыг бүрэн мөрдөх ёстой;

Хэрэв та хууль бус, хууран мэхэлсэн болон хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагаа эсхүл энэхүү Нөхцлийг зөрчсөн үйл ажиллагаа, мөн таны хаягаар зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлийг илрүүлсэн тохиолдолд нэн даруй бидэнд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв та бидэнд тийн мэдэгдсэн эсхүл бид тэдгээр үйл ажиллагааг анзаарч мэдсэн тохиолдолд та тэрхүү ажиллагааг мөрдөхөд бидэнтэй хамтран ажиллаж, бидний зааварласан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахаар хүлээн зөвшөөрсөн болно.

4. ЦАХИМ ХУУДСААР ДАМЖИН ГАР УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ/АППЛИКЭЙШН АШИГЛАХ

Хэрэв Цахим хуудсанд байрших аливаа хэлбэрийн зөвшөөрөгдсөн нөхцөл, үйлчилгээний дагуу та гар утсаар дамжуулан (a) Цахим хуудсанд ямар нэг контент байршуулах эсвэл Цахим хуудаснаас контент татаж авах, (b) Цахим хуудаснаас ирүүлсэн аливаа цахим захидлыг хүлээн авах, хариу илгээх эсвэл текст мэссэж ашиглан Цахим хуудсанд хандах, нийтлэл оруулах, (c) гар утаснаасаа Цахим хуудасны аль нэгийг татах мөн/эсвэл (d) өөрийн гар утсанд татаж суулгасан аливаа гар утасны аппликэйшн (нийтэд нь “Гар утасны үйлчилгээ” гэх), оролцогч мэдээлэл дамжуулагч этгээдтэй гар утасны холбоог ашиглах зохих үйлчилгээний харилцаанд орсон (эсвэл зохих зөвшөөрлийг авсан байх) эсвэл Тоёотагийн зүгээс Гар утасны үйлчилгээнд зориулан гаргасан сүлжээг ашиглаж болно. Гар утаснаас Цахим хуудсыг ашиглахтай холбоотой бүхий л зардлууд, үүнд өөрийн гар утаснаас тэкст мэссэж Цахим хуудаст илгээх, мэссэж хүлээн авах болон бусад дата ашиглах зэрэг бүхий л үйлчилгээний зардлуудыг та өөрөө хариуцах болно.

Зарим төрлийн Гар утасны үйлчилгээг ашиглах нь Тоёотагийн нөхцөл шаардлагын дагуу нэмэлт төлбөр шаардах бөгөөд холбогдох Гар утасны үйлчилгээнд хамаарах тухайн нөхцөл шаардлагыг тусгайлсан нөхцлийн дагуу таньд хүргэх болно. Түүнчлэн, та өөрийн утасгүй интернэтийн үйлчилгээний нөхцлийг шалгана уу. Учир нь дамжуулагчийн минут тутмын, тэкст мэссэжийн, дата болон бусад төлбөр гаргах магадлалтай. Гар утасны үйлчилгээг ашиглахад шаардлагатай аливаа тоног төхөөрөмж, утасгүй интернэт зэргийг өөрийн зардлаар бүрдүүлэх ба Гар утасны үйлчилгээг ашиглахад гарсан бүхий л зардлыг зөвхөн та өөрөө хариуцах болно. Тодорхой нийтлэлийг өөр бусад этгээдэд цахим шуудангаар эсвэл мэссэжээр (богино мэссэж үйлчилгээ) Гар утасны үйлчилгээг ашиглан хүргэх нь хүлээн авагч болон илгээгч этгээд аль алинд нь төлбөр үүсгэж болзошгүйг та анхаарна уу

5. ЦАХИМ ХУУДАСНААС МЭДЭЭЛЭЛ ТАТАХ

Цахим хуудаснаас татах аливаа мэдээлэл (“Татах мэдээлэл”) нь Тоёота эсвэл түүний харилцан хамааралтай этгээд, лиценз эзэмшигчийн зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан мэдээлэл байна. Ийнхүү Тоёотагийн зүгээс Татах мэдээллийн объект кодыг өөрийн төхөөрөмж дээр зөвхөн хувийн зорилгоор татах, хэрэглэх, ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, цаашид дамжуулах боломжгүй, өөрчлөгдөх боломжтой эрх, зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд та ийнхүү ашиглахыг зөвшөөрч байна. Татсан мэдээллийг ямар нэг байдлаар хуулбарлах, олшруулах, шилжүүлэх, өөрчлөн засварлах, дахин боловсруулах болон цааш түгээхгүй болохыг та зөвшөөрч байна. Татаж авсан мэдээлэлтэй холбоотой хүний нүдээр харагдах ямар нэг код буюу эх код таньд олгохгүй бөгөөд таньд патент, зохиогчийн эрх, худалдааны нууц, барааны тэмдэг зэрэг ямар нэг оюуны өмчийн эрхийг олгоогүй болно. Татаж авсан мэдээллийг ямар нэг худалдааны зорилгоор цааш дамлан олшруулах, хувилахгүй. Цахим хуудаст холбогдоход шаардлагатай компьютер зэрэг аливаа тоног төхөөрөмж, программыг (интернэт холболт бүхий) та өөрөө бэлтгэх бөгөөд тэдгээр нь Цахим хуудаст холбогдох тохиромжтой үзүүлэлттэй байна. Тэдгээр тоног төхөөрөмж, програм нь Тоёотагийн болон Цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх тал дээр та анхаарах ёстой. Цахим хуудаснаас аливаа мэдээлэл татах талаар Хариуцлагын Хязгаарлалт ба Мэдэгдэл хэсгээс харна уу.

6. ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТ БА ЖУРАМ

Цахим хуудсанд хамаарах бол таныг өөрийн контентоо постлохыг (“Хэрэглэгчийн Контент”) урьж болох ба энэ тохиолдолд бүхий л Хэрэглэгчийн Контентэд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээнэ. Цахим хуудсыг, ийм Хэрэглэгчийн Контентийг хуваалцах аюулгүй орчин байхаар загварчилсан хэдий ч таны хуваалцаж буй Хэрэглэгчийн Контентийг бусад хэрэглэгч болон Зочид буруугаар ашиглахгүй гэдэг баталгааг бид гаргах боломжгүй юм. Хэрэв танд нууцлахыг хүссэн болон/буюу бусдад ашиглуулахыг хүсэхгүй ямарваа Хэрэглэгчийн Контент (зураг, дүрс, видео, хувийн мэдээлэл, нэр, гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) байгаа бол Цахим хуудсанд битгий постлоорой. Ямарваа Хэрэглэгчийн Контентэд байгаа аливаа алдаа, эсхүл Цахим хуудсаар дамжуулан постлосон, имэйлээр илгээсэн буюу бусад байдлаар дамжуулсан ямарваа Хэрэглэгчийн Контентийг ашигласнаас үүдэн учирсан аливаа төрлийн алдагдал буюу хохирол зэрэг гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй ямарваа Хэрэглэгчийн Контентэд хамаарах асуудалд Тоёота ямар ч нөхцөлд, ямар ч байдлаар хариуцлага хүлээхгүй болно. ТОЁОТА НЬ ЦАХИМ ХУУДСАНД ТАНЫ ПОСТЛОСОН ЯМАРВАА ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТИЙГ ХЭРЭГЛЭГЧ ЭСХҮЛ ЗОЧИН БУРУУГААР БУЮУ УРВУУЛАН АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ.

Цахим хуудсанд аливаа Хэрэглэгчийн Контентийг постлосноор, та эрхийн шимтгэлгүй, төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан, хугацаагүй, эргэлт буцалтгүй, онцгой бус, давхар зөвшөөрөл өгөх эрх болон ийм Хэрэглэгчийн Контентийг (бүхэлд нь буюу хэсэгчлэн) дэлхий даяар ашиглах, хуулбарлах, өөрчлөх, хувиргах, нийтлэх, орчуулах, бусад бүтээлтэй нэгтгэх, үүсмэл бүтээл бий болгох, тараах, толилуулах, эвлүүлэх болон үзүүлэх болон/буюу аливаа хэлбэрээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл одоо байгаа буюу хожим хөгжүүлэх технологийг ашиглан өөр бүтээлд оруулах, нэгтгэх тусгай зөвшөөрлийг Тоёотад үүгээр олгож байна. Та тухайн Хэрэглэгчийн Контентийн аливаа “эдийн бус баялгийн эрх”-ээсээ тусгайлан татгалзаж байна. Дурдсан эрх олголтод таны Хэрэглэгчийн Контентийн аливаа зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрх багтах ба гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй. Та дараахийг мэдэгдэж, баталж байна: та Цахим хуудсанд буюу түүгээр дамжуулан постлосон Хэрэглэгчийн Контентийг өмчилдөг буюу энэ Хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг олгох эрхтэй; мөн Хэрэглэгчийн Контентоо Цахим хуудсанд буюу түүгээр дамжуулан постлосон нь аливаа этгээдийн хувийн эрх, хэвлэн нийтлэх эрх, зохиогчийн эрх, гэрээний эрх буюу ямарваа бусад эрхийг зөрчихгүй. Та Цахим хуудсанд буюу түүгээр дамжуулан постлосон аливаа Хэрэглэгчийн Контенттэй холбогдуулан ямарваа этгээдэд өгөх бүхий л эрхийн шимтгэл, хөлс болон аливаа бусад төлбөр төлөхийг зөвшөөрч байна.

Тоёота нь Хэрэглэгчийн Контентийг хадгалж, хуулиар шаардсан буюу дараах зорилгоор үндэслэлтэйгээр шаардлагатай болсон бол шударгаар задруулж болно гэдгийг та хүлээн зөвшөөрч байна: хэрэг үүсгэх журмыг мөрдөх; эдгээр Нөхцөлийг биелүүлэх; ямарваа Хэрэглэгчийн Контент гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн талаарх шаардлага, нэхэмжлэлд хариу өгөх; эсхүл Тоёота, түүний хэрэглэгчид, Зочид болон олон нийтийн эрх, эд хөрөнгө, эсхүл хувийн аюулгүй байдлыг хамгаалах. Таны Хэрэглэгчийн Контентийг багтаасан Цахим хуудасны техникийн үйл ажиллагаа болон дамжуулалт нь олон төрлийн сүлжээний дамжуулалт, мөн холбогдож буй сүлжээ буюу төхөөрөмжийн техникийн шаардлагад нийцүүлэх болон тохируулах өөрчлөлтийг хамааруулж болно гэдгийг та ойлгож байна.

Та энэхүү Гэрээний нөхцөл бүрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эдгээр нөхцөл бүр нь дэлхий даяар Тоёотад хугацаагүй үйлчилнэ гэдгийг мөн зөвшөөрч байна. Та санаа, бодлоо илэрхийлсэн Хэрэглэгчийн Контентийг Цахим хуудсанд буюу түүгээр дамжуулж хүссэнээрээ постолж болно. Таны постлосон Хэрэглэгчийн Контент нууцын буюу нэмэлт гэрээний харилцаа үүсгэхгүй буюу таны Хэрэглэгчийн Контентийг бид хянах эсхүл хожим ашиглах санааг илэрхийлэхгүй. Тоёота нь таны Цахим хуудсанд буюу түүгээр дамжуулан постлосон санал, дүгнэлт зэрэг ямарваа Хэрэглэгчийн Контентийг задруулсантай холбоотойгоор хариуцлага хүлээхгүй болно. ТОЁОТА НЬ ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХУВЬД, АРИЛЖААНЫ БУЮУ БУСАД ЗОРИЛГОТОЙ БАЙХААС ҮЛ ХАМААРАН ТАНД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙГЭЭР ЦАХИМ ХУУДАС БУЮУ ТҮҮГЭЭР ДАМЖУУЛАН ТАНААС ХҮЛЭЭН АВЧ БОЛОХ АЛИВАА ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТИЙГ ЧӨЛӨӨТЭЙ АШИГЛАХ ЭРХТЭЙ

Та Цахим хуудсыг дараах байдлаар ашиглахгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө:

  1. Хууль бус, бусдад хор хохирол учруулсан, бусдыг заналхийлсэн, гутаан доромжилсон, дарамталсан, харгис хэрцгий, бүдүүлэг, садар самуун, порнограф агуулсан, гүтгэсэн, бусдын хувийн байдалд халдсан, үзэн ядсан эсвэл арьс өнгө, угсаа гарвалаар ялгаварлан гадуурхсан, бусад байдлаар хууль бус, зүй бус зохимжгүй хандсан Хэрэглэгчийн контентийг байршуулах, нийтлэх, цахим шуудангаар эсвэл өөр байдлаар бусдад дамжуулах (нүцгэн, мансууруулах бодисын хэрэглээ агуулсан зураг зураглал зэргээр хязгаарлагдахгүй);
  2. Аливаа байдлаар насанд хүрээгүй этгээдэд хор хохирол учруулах;
  3. Тоёотагийн төлөөлөгч төдийгүй аливаа хувь хүн, хуулийн этгээдийг дуурайн дүр үзүүлэх, эсвэл та аливаа хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой байдлаа бусад байдлаар худал хэлэх, төлөөллийг гуйвуулах;
  4. Цахим хуудсаар дамжсан аливаа Хэрэглэгчийн Контентийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор толгой хэсгийг хуурамчаар хийх эсвэл таньж илрүүлэх хэрэгслийг булхайцах;
  5. Аливаа хууль, гэрээ эсвэл итгэлцлийн харилцааны (дотоод мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийн гэрээний нэг хэсгийн хувьд эсвэл нууц үл задруулах гэрээний үндсэн дээр олж мэдсэн хөрөнгө өмчлөлийн болон нууц мэдээлэл гэх мэт) үндсэн дээр үүссэн дамжуулах эрх өөрт нь олгогдоогүй байхад аливаа Хэрэглэгчийн контентийг байршуулах, нийтлэх, цахим шуудангаар эсвэл өөр байдлаар бусдад дамжуулах;
  6. Аливаа этгээдийн патент, барааны тэмдэг, худалдааны нууц, зохиогчийн эрх болон бусад өмчлөх эрхийг зөрчсөн аливаа Хэрэглэгчийн контентийг байршуулах, нийтлэх, цахим шуудангаар эсвэл өөр байдлаар бусдад дамжуулах;
  7. Захиалаагүй эсвэл зөвшөөрөлгүй аливаа сурталчилгаа, сурталчилгааны материал, “хэрэгцээгүй захидал”, “спам”, “гинжин захидал”, “пирамид схем” эсвэл аливаа бусад хэлбэрийн хүсэлтийг тухайн зүйлд нь зориулсан талбараас бусад газарт байршуулах, нийтлэх, цахим шуудангаар эсвэл өөр байдлаар бусдад дамжуулах;
  8. Компьютерийн аливаа програм хангамж, тоног төхөөрөмж, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ажиллагааг тасалдуулах, дууриалгах, устгах, хязгаарлах зорилгоор бүтээгдсэн програм хангамжийн вирус, бусад компьютерийн код, файл болон програмыг агуулж байгаа аливаа материалыг байршуулах, нийтлэх, цахим шуудангаар эсвэл өөр байдлаар бусдад дамжуулах;
  9. Харилцан ярианы хэвийн урсгалыг тасалдуулах, дэлгэцийн “скрол” (гүйлгэх)-ыг Цахим хуудсын бусад хэрэглэгчийн бичих боломжтой хэмжээнээс хурдасгах, бусад хэрэглэгчдийн бодит цагийн солилцоо хийх боломжид аливаа бусад байдлаар сөргөөр нөлөөлөх;
  10. Цахим хуудастай холбогдсон Цахим хуудас, сервер эсвэл сүлжээнд нөлөөлөх эсвэл тасалдуулах, Цахим хуудастай холбоотой аливаа шаардлага, журам, сүлжээний бодлого, зохицуулалтыг зөрчих;
  11. Бусдыг “тандах” эсвэл бусад байдлаар дарамтлах;
  12. Цахим хуудсын хэрэглэгч болон Зочдын хувийн мэдээ баримт цуглуулах, хадгалах эсвэл бусад хэрэглэгч болон Зочдын хувийн мэдээ баримтыг аливаа гуравдагч этгээдэд задруулах;
  13. 18 насанд хүрээгүй аливаа этгээдээс хувийн мэдээ баримт авах; болон
  14. Цахим хуудастай холбоотой нэвтрэх систем, зохиогчийн хамгаалалт эсвэл лиценз-хэрэгжүүлэх механизмыг “бот”, “хак”, “крак” хийх эсвэл бусад аргаар олж авахаар оролдох.

Энэхүү хуудсыг ашиглах явцад та бусад хэрэглэгчийн үлдээсэн бүдүүлэг, зохимжгүй, ёс зүйгүй Хэрэглэгчийн контенттай таарч болзошгүй. Тоёота нь нийтлэгдсэн Хэрэглэгчийн контентийг баталгаажуулах эсвэл хянадаггүй болно. Хэрэглэгчийн контент нь нийтлэгдэхээс өмнө хянагддаггүй бөгөөд энэ нь Тоёотагийн үзэл баримтлал, бодлогод аливаа байдлаар нөлөөлөхгүй болно. Тоёота нь Хэрэглэгчийн контенттай холбоотойгоор аливаа төлөөлөл, баталгааг гаргахгүй ба мөн Хэрэглэгчийн контентийн баттай, үнэн зөв байдал эсвэл хуудсанд агуулагдаж буй бусад материал болон мэдээлэлд хариуцлага хүлээхгүй. Тоёота нь зохимжгүй хандалт, үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй боловч ийнхүү хариуцлага хэрэгжүүлэх эрхтэй байна. Хэрвээ Тоёота хуудсыг хянах нь зүйтэй гэж үзсэн ч Хэрэглэгчийн контенттай холбоотойгоор ямар ч хариуцлага хүлээхгүй ба зохисгүй Хэрэглэгчийн контентийг өөрчлөх, устгах, хэрэглэгч болон зочны үйл ажиллагаатай холбоотойгоор ямар ч хариуцлага хүлээхгүй болно. Дээр дурдсаныг үл харгалзан Тоёота болон түүний ажилчид ямар ч үед энэхүү Гэрээ болон бусад зүйлсийг зөрчиж буй Хэрэглэгчийн контентийг аливаа мэдэгдэл өгөлгүйгээр өөрийн үзэмжээр устгах эрхтэй байна. Та Хэрэглэгчийн контентийг хэрэглэх үедээ дээрх нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, Хэрэглэгчийн контентийн баттай, үнэн зөв, бүрэн болон хэрэгтэй байдалтай холбоотойгоор үүсэх бүхий л эрсдлийг өөрөө хүлээнэ. Үүнтэй холбоотойгоор та хэрэглэгчийн ямар ч контентэд хариу өгөхгүй байж болохыг мэдэгдэж байна. Тоёота Хэрэглэгчийн контентийг хугацаагүй хадгалж болно. Гэхдээ энэ нь Тоёотаг Хэрэглэгчийн контентийг хадгалах эсвэл ирээдүйд ашиглахад боломжтой байлгах үүргийг хүлээлгэхгүй.

Та Цахим хуудсын бусад хэрэглэгч, зочидтой харилцах харилцаанд өөрөө хариуцлага хүлээнэ. Тоёота нь та болон Цахим хуудсын бусад хэрэглэгч, зочдын хооронд үүссэн маргааныг хянах үүрэггүй боловч эрхтэй байна. Тоёота нь хэрвээ зохистой гэж үзвэл Цахим хуудаст хандах таны эрхийг өөрийн үзэмжээр цуцлах эрхтэй. Та Цахим хуудас дээр сэтгэгдэл болон бусад санал хүсэлтийг өгч болно. Тоёотад илгээсэн аливаа сэтгэгдэл, санал зөвлөмж эсвэл санал хүсэлт (хамтад нь "санал хүсэлт" гэх) нь Тоёотагийн өмч болно. Тоёота нь санал хүсэлтийг нууц гэж үзэж, хандах үүрэг хүлээхгүй, аливаа гаргасан санаанд (бүтээгдэхүүн, үйлчилгээ, өргөдөл, хуудас болон сурталчилгааны санаа зэргээр хязгаарлагдахгүй) болон Цахим хуудас, түүний ажиллагаа эсвэл бизнест ирээдүйд гарах адил төстэй зүйлийн улмаас хариуцлага хүлээхгүй. Тоёота нь ямар ч төрлийн санал хүсэлтийн одоогийн болон ирээдүйд бий болох онцгой эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх бөгөөд санал хүсэлт гаргагчид аливаа нөхөн төлбөр төлөхгүйгээр санал хүсэлтийг арилжааны болон бусад зорилгоор ашиглах эрхтэй байна. Та илгээсэн материалынхаа хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх бөгөөд Тоёота биш, харин та өөрийн илгээсэн мессеж, түүний хууль ёсны, хариуцлагатай, зохистой, анхдагч болон зохиогчийн эрхийн хариуцлагыг бүрэн хүлээх болно.