TOYOTA

Тоёотагийн 10 Амлалт

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_info.ctp, line 3]

“ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИ" Монголын цаг агаар, байгалийн тогтоц, замын нөхцөл, шатахууны онцлог болон тогтоосон стандарт, хууль журам, хэрэглэгчийн хүсэл сонирхолд тохирсон автомашин үйлдвэрлэж, борлуулалтын дараах засвар үйлчилгээг Монгол дахь албан ёсны дилер болох Таван Богд, Мөнххада компаниудаар дамжуулан хүргэдэг.

Тоёота Мотор Корпораци нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, бусад улс орнуудад явуулж буй үйл ажиллагаандаа ч тогтмол анхаарч сайжруулах алхмуудыг үргэлжлүүлэн хийсээр байна.

 

Уг стандарт, чанарын хэмжүүр таны сэтгэлд нийцэхийг баталж, ТОЁОТА дараах 10 амлалтыг өгч байна.

ТОЁОТАГИЙН АРВАН АМЛАЛТ

1. Яг цагтаа
Бид таны худалдан авсан, засвар үйлчилгээнд өгсөн автомашиныг ямагт товлосон цагтаа хүлээлгэж өгнө.

2. Бодит үнэ, тайлбар
Бид таны машинд хийвэл зохих засвар үйлчилгээ, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан тайлбарлаж, таны зөвшөөрлийн дагуу ажлаа үргэлжлүүлнэ.

3. Борлуулалт, түүний дараах засвар үйлчилгээний нэмэгдэл ажиллагаа
Автомашин шинээр худалдан авснаас тань эхлээд бүх зөвлөгөө, засвар үйлчилгээг нэгдмэл баг, хамт олон хариуцан ажиллана.

4. Борлуулалтын болон засвар үйлчилгээний хамтарсан баг
Борлуулалтын ажилтан, үйлчилгээний зөвлөх, техникийн инженер зэрэг Тоёотагийн сертификаттай баг таны автомашинтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг.

5. Бүтээгдэхүүнийг нүдний цөцгий мэт хамгаална
Таны сонгосон автомашины хадгалалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээ зэрэг бүх үе шат дамжлагад дээд зэргийн хяналт тавьж ажилладаг.

6. Үйлдвэрлэгчийн гарын авлагын дагуух засвар үйлчилгээ
Засварын ажилтнууд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, багаж хэрэгсэл ашиглан таны автомашины оношилгоо, засвар үйлчилгээг зохих хуваарийн дагуу гүйцэтгэдэг.

7. Шуурхай, оновчтой засвар үйлчилгээ
Таны автомашинд ямар засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгааг оновчтой тодорхойлж, тогтсон хуваарийн дагуу засварлах боломжтой.

8. Найрсаг үйлчилгээ
Засвар үйлчилгээ хийхдээ бид таны автомашиныг бохирдуулах, зурж гэмтэхээс хамгаалж их бие, шал, суудал зэрэгт зориулалтын бүтээлэг хэрэглэдэг.

9. Бүс нутагт нийцсэн техник үзүүлэлт
Бид та бүхэнд тухайн бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлог, замын нөхцөл байдал, хууль журам, шатахууны чанарт нийцсэн автомашиныг нийлүүлдэг.

10. Глобал стандартын үйл ажиллагаа
Тоёота Мотор Корпораци үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрт үйлчилгээний нэг стандарт мөрдүүлж ажилладаг бөгөөд дэлхийн хаана ч очсон Тоёота брэндийн үйлчилгээний стандарт өндөр түвшинд байх болно.

 

Олон жилийн дадлага туршлага, судалгааны үр дүнд тулгуурлан, шинэ загвар бүртээ аюулгүй ажиллагааны сайжруулсан технологи нэвтрүүлсээр ирсэн ТОЁОТА амлалтдаа хүрдэг билээ.

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_more_info.ctp, line 3]