TOYOTA

ҮЙЛДВЭРИЙН БАТАЛГАА

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_info.ctp, line 3]

 

Баталгаат хугацаа гэж юу вэ?

Баталгаат хугацаа гэдэг нь таны автомашин болон шинэ сэлбэгт үйлдвэрлэгчээс өгч, тодорхойлсон хугацаа эсвэл явалтын туршид хэвийн ажиллана гэсэн баталгаа юм.

 

Гэхдээ баталгаат хугацаанд таны автомашин, сэлбэг эвдрэхгүй гэсэн үг биш. Хэрэв уг хугацаа дуусахаас өмнө таны ашиглалтаас үл хамааран эвдрэл гэмтэл гарвал энэ нь үйлдвэрлэлийн алдаа болж, үйлдвэрлэгчийн зардлаар үнэгүй засварлаж өгнө. Харин таны хэрэглээний явцад элэгддэг эд ангиуд баталгаат хугацаанд хамаарахгүй.

 

Тоётагийн шинэ автомашинд гурван жил эсвэл 100 мянган км-ын баталгаа өгдөг ба аль түрүүлж дууссанаар нь хязгаарлагддаг. Мөн шинэ сэлбэгт зургаан сар эсвэл 10 мянган км-ын баталгаа өгдөг бөгөөд зөвхөн албан ёсны дилер компанийн засвараар суурилуулсан тохиолдолд үйлчилнэ. Харин засвар үйлчилгээнд баталгаат хугацаа гэж байхгүй. Үйлдвэрээс шалтгаалсан эвдрэлийн засварыг зөвхөн албан ёсны дилер компаниуд үнэгүй хийнэ.

ТОЁОТА ҮЙЛДВЭРИЙН БАТАЛГААТ ХУГАЦАА

 

Үйлдвэрийн гэмтэл мөн эсэхийг яаж мэдэх вэ?

Албан ёсны дилерийн туршлагатай инженерүүд таны автомашиныг оношлон шалтгааныг нь тодорхойлох ба үйлдвэрлэлийн гэмтлээс шалтгаалсан доголдол эсэхийг тогтоох юм.

Баталгаат хугацааны засвараар хамгийн оновчтой оношилгоог хийж гэмтэлтэй буюу нэн түрүүнд солих шаардлагатай эд ангийг засварладаг ба засвар хийхэд дараах анхан шатны шаардлагыг тавина.

  1. • Засвар үйлчилгээ нь Тоёотагийн хариуцах үйлдвэрийн гэмтэл байх ёстой.   Үүнийг Тоёотагийн албан ёсны сертификаттай инженер оношлон баталгаажуулна.
  2. • Таны автомашины засвар үйлчилгээ нь засварын зөв зохистой шат дарааллыг дагасан байх ёстой

Таны автомашиныг үйлдвэрлэгчийн стандарт бүхий гарын авлагын дагуу оношилж засварласнаар бусад эд ангид гэмтэл учрах, аюулгүй ажиллагаа алдагдах зэрэг эрсдэлээс хамгаална.

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_more_info.ctp, line 3]
Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Nodes/view.ctp, line 13]