TOYOTA

10 Сая Ланд Круйзер - Фото зургийн уралдааны дүн

12 сарын 02, 2019

1951 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн Тоёота Ланд Круйзер маркийн автомашины борлуулалт Дэлхий даяар 10 сая давсан тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютор Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн зүгээс зохион байгуулсан "10 Сая Ланд Круйзер" Фото зургийн уралдаан дуусч, зохион байгуулагч баг дүнгээ гаргалаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүн:
1. Ерөнхий шүүгч: "Хүрээлэн" төслийн удирдагч У.Ганбаяр - Нийт онооны 50%
2. Шүүгч: "Ланд Круйзер Эзэмшигчдийн клуб" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир - Нийт онооны 20%
3. Шүүгч: "Тоёота Сэйлс Монголиа ХХК"-ийн ажилтан - Нийт онооны 20%
4. Олон нийтийн санал асуулга: "Тоёота Монголиа" Фэйсбүүк хуудсын зургийн цомогт цуглуулсан лайк-ын тоо - Нийт онооны 10%

Уралдаанд 11 сарын 1-нээс 11 сарын 25-ны хооронд нийт 82 оролцогч 268 зураг ирүүлсэн бөгөөд дараах бүтээлүүд эхний 10 байранд орсон байна.

АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ОРОЛЦОГЧДОДОО БАЯР ХҮРГЭЕ!

 

6-10р байр: Тоёотагийн гарын бэлэг - Тоёота Брэндийн албан ёсны бүтээгдэхүүн

 

 

 

 

 

 

 

4-5р байр: 100,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг

 

 

 

 

3-р байранд: 1,000,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг

 

 

 

2-р байранд: 2,000,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг

 

 

 

Тэргүүн байранд: 3,000,000 Төгрөг + Тоёотагийн гарын бэлэг

 

Шалгаруулалтын явцад нэг оролцогчийн хэд хэдэн чанартай фото зураг өндөр оноо авах тохиолдлууд гарсан бөгөөд нэг байранд нэг оролцогч шалгарах боломжтой гэсэн дүрмээр тухайн оролцогчийн хамгийн өндөр оноотой нэг зургийг тус бүрт нь байр эзлүүлэв. Фото зураг бүрт шүүгч тус бүр 8 шалгуураар оноо өгсөн бөгөөд оноо өгөх явцад зургийг илгээсэн оролцогчийн нэр болон бусад мэдээллийг чандлан нууцалсан болно. Уралдааны дүрэмд урьдчилан зааснаар хэтэрхий их тоноглол болон стикертэй автомашины зургаас хяналтын оноо хасагдаж, зөвшөөрөгдөөгүй засвар болон бусад загварын автомашин оролцсон зургийг уралдаанаас хассан.

"10 Сая Ланд Круйзер" - Фото зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдодоо болон Тоёота Брэндийн үнэнч хэрэглэгчдэдээ гүн талархал илэрхийлье.