ТОЁОТАГИЙН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ - ТОРГОН МӨЧИЙГ ТОКИОГООС

02 сарын 06, 2020

Спортод бүх хүн ижил тэгш боломжтой, тамирчны нөөц бололцоонд хязгаар үгүйгээр хоорондоо өрсөлдөн эр зориг, эрх чөлөөг мэдрэх боломж олгодог. Тоёота брэндийн үндсэн суурь нь хүн бүрт хөдөлгөөний эрх чөлөөг олгоход оршдог бөгөөд энэ нь зарим талаараа спортын гол чанартай маш ойролцоо байдаг юм.

 

Тоёота Мотор Корпораци нь хүн бүрт ижил тэгш эрх чөлөөг олгох нэг зорилгын дор Олон улсын Олимпийн хороо болон Паралимпийн хорооны дэлхийн хэмжээний түншлэгч болон нэгдсэн. Үүнтэй холбогдуулж Тоёота Сэйлс Монголиа ХХК үнэнч хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдэдээ зориулж гарын бэлэгтэй, 2020 оны Токиогийн Олимпийн наадам үзэх эрхийн бичигтэй хөтөлбөр эхлүүллээ.

 

Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дилерүүд болох Таван Богд ХХК, Мөнххада ХХК-ийн засвар үйлчилгээний төвүүдээр 2020 оны 3 сарын 31-нийг дуустал хугацаанд

  • • 300,000₮ буюу түүнээс дээш үнийн дүнтэй засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид Монгол брэндийн гарын бэлэг газар дээр нь хожих боломж
  • • Дээрх нөхцөлөөс гадна албан ёсны дилерээс автомашинаа худалдан авсан; 2019 онд албан ёсны дилерүүдийн засвар үйлчилгээний төвүүдээр 2-оос дээш удаа үйлчлүүлсэн Үнэнч хэрэглэгчдэдээ 2020 оны Токиогийн Олимпийн наадам үзэх эрхийн сугалаатай хөтөлбөр явагдаж байна.

 

ТОКИО 2020 ОЛИМПИЙН НААДАМ
үзэх эрхийн бичигтэй урамшуулалт хөтөлбөр

 

Тоёотагийн Монгол дахь албан ёсны дилерүүд болох Таван Богд ХХК, Мөнххада ХХК тус бүр 1 азтай Үнэнч хэрэглэгчээ тодруулж Олимпийн наадмын тасалбар бэлэглэх бөгөөд шалгаруулалт дараах хуваарийн дагуу явагдана.

• Таван Богд ХХК-ийн Фэйсбүүк хуудсаар 2020 оны 3 сарын 4-ний өдөр LIVE нэвтрүүлэг

• Мөнххада ХХК-ийн Фэйсбүүк хуудсаар 2020 оны 3 сарын 2-ны өдөр LIVE нэвтрүүлэг

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2 сарын 4-ний өдрөөс 3 сарын 31-ний өдрийг дуустал

 

ТОЁОТАГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА