TOYOTA

ЛАНД КРУЙЗЕР 200 VX - Бусадтай харьцуулшгүй хүчин чадал, тав тух

03 сарын 06, 2020

Хурдтай, хүчтэй, тав тухтай, загварлаг Ланд Круйзер 200 автомашины нийт загварууд дунд Тоёота брэнд дээд зэргийн тав тух, шилдэг технологийн хослолыг ямар ч замд саадгүй явж, хаана ч хүрэх чадвартайгаар бүтээсэн инженерийн гайхамшигт шийдэл бол Тоёота Ланд Круйзер 200 VX загварын автомашин юм.

 

Ланд Круйзер 200 VX загварын автомашинд бусад загваруудаас олон давуу тал байдгийг дараах үндсэн гурван хэсэгт хуваан танилцуулж байна.

 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • Аюулгүйн дэр: Ердийн аюулгүйн дэрний системийн стандарт 8 ширхэг байдаг бол Ланд Круйзер 200 VX загварын автомашинд 10 ширхэг аюулгүйн дэр суурилуулж хэрэглэгч таныг болзошгүй ослоос илүү найдвартай хамгаалах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
     

  • Эргэн тойрноо бүрэн хянах боломжтой 360 градусын камер: Таны автомашины 4 талд байрлах хяналтын камерийн систем нь таныг зөвхөн бартаат замд гэлтгүй хот суурингийн замын хөдөлгөөнд ч жолоо барих үед эргэн тойрны бүхий л зүйлсийг урд дэлгэц дээр харуулж болзошгүй ослоос сэргийлэхэд тусална

     

  • Орчны зай мэдрэгч: Автомашиныг зогсоолд тавихад хамгийн түлхүү хэрэглэгддэг энэ функц нь замын хөдөлгөөнд оролцож байх үед ч гэсэн таны автомашинд бусад автомашин болон саад тотгор хэт ойртох үед дохио өгч танд анхааруулна.
     

 

ТАВ ТУХ

  • Суудлын халаагуур: Эрс тэс уур амьсгалтай манай улсын хэрэглээнд маш тохиромжтой суудлын халаагуур
     

  • Суудлын агааржуулагч: Автомашины суудал дээр удаан суухад хөлрөхгүй, тав тухтай байх нөхцөлийг хангахын тулд суудалд тусгайлан агааржуулагч суурилуулсан
     

  • Жолооны хүрдний халаагуур: Тоёотагийн автомашин жолоодох нь хэрэглэгч та бүхний хувьд тааламжтай байхыг тооцон хүйтэн сэрүүний улиралд жолоочийн гарыг хайрч дааруулахгүй байх үүднээс жолооны хүрдэнд халаагуур суурилуулсан
     

  • JBL аудио систем: Ланд Круйзер 200 VX автомашины орчин үеийн тав тухыг хангасан бас нэгэн шийдэл бол 14 чанга яригчтай JBL аудио систем. Өндөр чанарын дуугаралт, зэрэг 6 DVD орох боломжтой хөгжмийн систем
     

 

 

ХҮЧИН ЧАДАЛ

  • KDSS тэнцвэржүүлэгч систем: Автомашин хөгжүүлэлтийн тэмдэглүүштэй нэг бүтээл бол KDSS систем бөгөөд урд болон хойд тэнцүүлэгчийг замын нөхцөл байдалд тохируулан гидравлик шахуургын туслалцаатай хатууруулж эсвэл зөөлрүүлснээр бартаат замд дугуйн дээш доош явалтыг нэмэгдүүлэх, эсвэл эргэлт дээр тэнцвэрийг илүү сайжруулж өгдөг байна. Оффроад нөхцөлд дугуй болон газрын хооронд үрэлт бий болж туулах чадварыг дээшлүүлэх чухал систем юм.


    ШИНЭ ЗЕЛАНД ДАХЬ ТОЁОТАГИЙН АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТОРЫН ВИДЕО
     
  • Олон төрлийн жолоодлогын горим: Ямар ч замд таны автомашин саадгүй явдаг байх нөхцөлийг хангах нэгэн чухал шийдэл нь Multi terrain drive mode буюу олон төрлийн гадаргуу дээрх жолоодлогын горим сонгох функц юм. Элс шавартай гадаргуу, Сул чулуу ихтэй гадаргуу, Овон товон нүх ихтэй донсолгоот зам, Хад чулуу ихтэй, хальтаргаа ихтэй гадаргуу гэх мэт сонголтоос тохирох горимыг сонгож та автомашинаа илүү тав тухтай жолоодоорой.
     
  • Crawl Control систем: жолоочийн туслалцаагүй оффроад нөхцөлд маш бага хурдаар систем дугуй бүрт хөдөлгүүрийн эргэлтийг харилцан адилгүй хуваарилж мөн тоормозлож өгснөөр явах чадварыг эрс нэмэгдүүлдэг ажээ. Бартаат замд элс шавар, цасанд суух үед Crawl Control системийн тусламжтайгаар Ланд Круйзер 200 автомашин тухайн нөхцөл байдлаас хялбар гарах боломжтой.

    CRAWL CONTROL-ИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЭЛСНЭЭС ӨӨРӨӨ ГАРЧ БУЙ ЛАНД КРУЙЗЕР 200 АВТОМАШИН: СОНИРХОГЧИЙН ВИДЕО

     

 

 

ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТЭЙ ЛАНД КРУЙЗЕР 200 VX автомашины хувьд

  • Хөдөлгүүрийн мушгих хүч: Морины хүчнээс ялгаатай нь хөдөлгүүрийн мушгих хүч ихтэй автомашин хүнд араатай үед ч хөдөлгүүрийн эргэлт өндөр байдаг бөгөөд ачаа ачсан үед, чиргүүл болон автомашин чирэх, огцом өгсүүр газар явах зэрэг үед хөдөлгүүрийн мушгих хүч чухал ач холбогдолтой байдаг.
     

  • Хос турбо хөдөлгүүр: Мөн хөдөлгүүрийн мушгих хүч өндөр, хос турбо хөдөлгүүрийн хүчнээс шалтгаалан дизель хөдөлгүүртэй Ланд Круйзер 200 VX-ийн богино зайд огцом хурд авах чадвар бензин хөдөлгүүртэй автомашинаас илүү байна.
     

  • Шатахуун зарцуулалт: Хот суурингийн дотор болон гадна замд зарцуулах дундаж зарцуулалтаар дизель хөдөлгүүртэй Ланд Круйзер 200 VX автомашины ижил загварын бензин хөдөлгүүртэй автомашинаас 50,000км тутамд 3 сая төгрөгөөр бага зардал шатахуунд зарцуулах боломжтой

 

2020 оны 3-р сард Ланд Круйзер 200 VX загварын автомашины худалдан авалт бүрт урамшуулалтай