TOYOTA

Удалгүй эхлэх TOYOTA-Q хөтөлбөрийн мэдээлэл

10 сарын 01, 2020

Тоёота Моторс Корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК болон Тоёота брэндийн албан ёсны Дилерүүд болох Таван богд ХХК, Мөнххада ХХК-ууд тун удахгүй Монгол Улсын зах зээлд цоо шинэ Toyota-Q үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Тоёота Моторс Корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК болон Тоёота брэндийн албан ёсны Дилерүүд болох Таван богд ХХК, Мөнххада ХХК-ууд тун удахгүй Монгол Улсын зах зээлд цоо шинэ Toyota-Q үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна.

 

 

Тодруулбал, Toyota-Q үйлчилгээ нь Тоёота брэндийн үнэнч үйлчлүүлэгчид унаж буй хуучин автомашинаа өөрт чирэгдэл багатай, хурдан шуурхай, зах зээлийн үнэ ханшаар борлуулж, 2020 оны шинэ Тоёота брэндийн автомашинуудаас худалдан авах боломжийг олгох юм.

Тоёота мотор Корпораци нь үйлчлүүлэгч бүрд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хамгийн өндөрт байлгахыг зорьдог бөгөөд Toyota-Q үйлчилгээ нь насан туршийн харилцааг бий болгож чадах чухал үйлчилгээнүүдийн нэг юм.

Албан ёсны Дилерээс автомашин худалдан авсан үйлчлүүлэгч танд Тоёотагийн эрх бүхий Дилерүүд 10 дугаар сарын 7-ны өдрөөс нээлттэй хүлээн авч үйлчлэх бөгөөд мэргэшсэн механик инженерүүд оношилж, зах зээлийн үнэ ханшийг танилцуулан, хурдан борлуулах тал дээр дэмжлэг үзүүлнэ.

Toyota-Q хөтөлбөрт хамрагдсан автомашинуудыг эцсийн хэрэглэгч дээр очихоос өмнө Дилерүүд өндөр түвшиний цэвэрлэгээ, тос масло солих зэрэг үйлчилгээ үзүүлж шинэ автомашин худалдаж авсан мэт сэтгэл ханамжийг үйлчлүүлэгч танд үзүүлэхийг амлаж байна.

 

Toyota-Q хөтөлбөр хариуцсан менежер /Таван богд Дилер /: 9907-7231

Toyota-Q хөтөлбөр хариуцсан менежер /Мөнххада Дилер /: 9590-0022