Бидний тухай

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ий тухай

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК нь 2017 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны 1-р сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид ТОЁОТА брэндийн автомашин, сэлбэг хэрэгслийг өөрийн гэрээт дилерүүдээр дамжуулан хүргэх юм.
Бидний зорилго ТОЁОТА брэндийн чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсын хэрэглэгчдэд хүргэхээс гадна, хүлээлтээс давсан, дэлхий дахинд танигдсан өндөр чанартай үйлчилгээг үзүүлэх явдал юм.

Үндсэн үйл ажиллагаа

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ий үндсэн үйл ажиллагаа бол ТОЁОТА брэндийн автомашин, сэлбэг хэрэгслийг өөрийн албан ёсны дилерүүдэд нийлүүлэхээс гадна, дилер компаниудын үйл ажиллагааг дэмжих, борлуулалт, үйлчилгээний чанар стандартад хяналт тавих, зохих сургалт, чиглэлээр хангах зэрэг болно.
Та ТОЁОТА брэндийн автомашин, сэлбэг хэрэгсэл сонирхож байвал, мөн манай дилер компаниудын багийнханы мэргэжлийн засвар үйлчилгээг авахыг хүсч байгаа бол бидний аль нэг дилерт хандаарай. Манай дилер компаниудын мэдээллийг энд дарж авна уу.

Харилцагчдын Үйлчилгээний Төв

Тоёота Сэйлс Монголиа ХХК эрхэм үйлчлүүлэгчдэдээ илүү ойр ажиллаж, бодит мэдээлэл хүргэхийн тулд 2019 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн “Харилцагчдын үйлчилгээний төв”-өө нээж, үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Үйлчлүүлэгч та манай үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл доорх цахим шуудан болон утсаар бидэнтэй холбогдоорой.

 

Имэйл: customer_service@toyota-mongolia.mn
Утас: +976-75109999
Цагийн хуваарь: 9:00-18:00 (Даваа-Баасан)

 

Бямба, Ням болон бүх нийтийн амралтын өдрүүдээр амарна.

 

Бид Монгол дахь Тоёота брэндийн нэр хүндийг хадгалж, үйл ажиллагаагаа сайжруулахын төлөө үйлчлүүлэгч та бүхний санал хүсэлтийг хүлээн авахдаа таатай байх болно.